Английн сургуулиуд идэх хоолгүй байгаа сурагчдынхаа гэр бүлд нь хоол,хүнсний тусламж үзүүлж эхэлжээ

2020-04-22

Английн Засгийн газраас ЕБС-ийн суралцагч нь бага орлоготой гэр бүлээс гаралтай бол зөвхөн хоол хүнсэнд нь зориулж долоо хоног бүрийг 15 фунтыг хүүхдийнх нь тоогоор олгодог. Гэвч коронавирусын улмаас энэхүү бага орлоготой гэр бүлийг хоол хүнсээр хангах систем доголдолд орж тасалдсаны улмаас сургуулиуд нь өөрсдийн мөнгөөр гэр бүлүүдэд шаардлагатай хоол хүнсийг тарааж эхэлжээ.

Их Британийн Засгийн газраас бага орлоготой гэр бүлүүдэд хүнсний тусламжийг бэлэн бараа,бүтээгдхүүн биш 15 фунтэд багтаан хоол хүнс авах эрхийн бичгийг цахимд байршуулдаг.

15 фунт.стерлинг нь төгрөгөөр 51 мянган төгрөгтэй тэнцэнэ.

Иргэдийн хувьд өмнө нь цахимд тавигдсан эрхийг бичгийг өөрт олгогдсон тусгай дугаарыг оруулан татан авч,хэвлэн,дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн үнэгүй авах боломжтой байсан бол тахлын улмаас зарим айл өрх хоосон хонох ч тохиолдол гарч байгаа аж.

Сурагчдынхаа гэр бүлд хоол хүнс тарааж буй Английн Гэгээн Ричардын, Чисвикийн бага сургуулиудын удирдлагууд “Зөвхөн төрөөс өгч буй хоолоор өдрийн хоолоо залгуулдаг айлууд маш олон бий. Click To Tweet Коронавирус гарахаас өмнө манай сургуулийн 450 сурагчдаас 80 сурагчийн гэр бүл нь хоолны тэтгэмж авахуйц хэмжээний бага орлоготойд тооцогддог байсан бол коронавирус даамжирч,ажилгүйдэл нэмэгдсээр энэ тоо улам нэмэгдэж байна” гэжээ.

Сургуулийн зоогийн газарт туслагчийн ажил хийдэг,Лондонгийн халаасны өрөөнд зургаан настай охинтойгоо амьдардаг Воронавагийн хувьд хүндхэн үе иржээ. Коронавирусын улмаас ажилгүй болсноос гадна хоол хүнсний тэтгэмж нь тогтмол олгогдохгүй,тасалдаж байгаа учраас хоолгүй хоноход хүрч байна гэжээ.

Тус улсын Боловсролын яамнаас энэ асуудлыг нэн даруй шийдэхээ мэдэгдсэн бөгөөд тэдгээр бага орлоготой гэр бүлүүдэд өгөх тэтгэмжинд зориулж сургуулиудад нэмэлт санхүүжилт олгохоо мэдэгдээд байна.

Эх сурвалж:Bbc

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ