
АН сонгууль дөхөхөөр нэгэн цагт намаа өшиглөж хаяад тусдаа гарсан нөхдүүдээ урьж залаад, элсүүлээд бүр УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлдэг нь гэм биш зан.
2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө М.Энхсайханы ҮШН байснаа МҮАН болсон намаас Н.Батцэрэг, М.Сономпил, ИЗНН-аас С.Дэмбэрэл, Эх-Орон МАШСН-ЫН Э.Эрдэнэат нар намуудаа хаяад АН-л элсэн шууд нэр дэвших эрх авсан ч бүгд унасан билээ.
Энэ удаа О.Баасанхүү АН-даа буцаж ирж байгаа хэмээн тэдэнтэй адил шоудаж байна. О.Баасанхүү хэрвээ АН-ын гишүүн хэвээр байсан бол хэзээ ч УИХ-д сонгогдохгүй байсан нь тодорхой. Тэр Н.Энхбаярыг өмгөөлж, түүний “оймс”-нд хавчуулагдан УИХ-ын босго давсан нь мэдээж билээ.
Өнгөрсөн 2016 оны сонгуулиар АН, МАН Эрдэнэтэд саналаа хувааснаар тэр дундуур нь УИХ-д сонгогдож амжсан. Ингээд Н.Энхбаяраас МАХН-ыг нь булаахаар дайрч үзсэн ч санасандаа хүрээгүй билээ. Энэ хооронд МАХН түүнийг тун олон удаа хөөж байсан ч тэр гүрийсээр байсан.
Ингээд өнөөдөр МАХН-аас гарч АН-д очлоо. Үүнээс харахад О.Баасанхүүг АН-д 100 саяыг өгчихсөн хэмээх яриа гарч байсан нь оргүй биш мэт.
О.Баасанхүү мэт хүмүүсийг урьж залчихаад намынхаа төлөө, ардчиллын төлөө явсаар ирсэн АН-ынхаа гишүүд, залуучуудыг хөсөр хаядаг нь тус намын өнөөгийн удирдлагын гэм биш зан хэмээн шүүмжлэгсэд олон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Манай намд яагаад хог шаар дандаа цуглуулаад байгаагийн цаад учрыг ойлгохоо болилоо.Хамгийн санал авах потенцаилтай хүмүүс гэвэл Н.Алтанхуяг Батзандан Дэлгэрмаа байсан Гэтэл бүгдийг хөөчихөөд үр дүнгээ харлаа шүүдээ