Түүхэн дэх хамгийн техниктэй хөлбөмбөгчдийг Марадона тэргүүлж, Месси тавд багтлаа

GiveMeSport сайт түүхэн дэх хамгийн техниктэй хөлбөмбөгчдийн жагсаалтыг гаргажээ. Энэхүү чансааг Аргентины домогт довтлогч Диего Марадона тэргүүллээ.

Манай цаг үеийн хамгийн техниктэй, авьяастай тоглогчид тооцогддог Лионель Месси (“Барселона”) тавдугаар байрт бичигдсэн байна. Неймар (ПСЖ) болон Криштиану Роналду (Ювентус) эхний 10-т багтсангүй (Бразил 12, Португал эр 13-д оржээ.

GiveMeSport-ийн мэдээлснээр түүхэн дэх хамгийн шилдэг техниктэй 10 хөлбөмбөгчин.

  1. Диего Марадона
  2. Роналдинью
  3. Йохан Кройфф
  4. Зинедин Зидан
  5. Лионель Месси
  6. Жорж Бест
  7. Тьерри Анри
  8. Андрес Иньеста
  9. Андреа Пирло
  10. Хави

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ