• Даавуун маскаа тайлсан тэр дороо 60 градусаас багагүй халуун усанд угааж,индүүдэх ёстой

    2020-04-22

    Коронавирусын халдвараас энгийн аргаар хэрхэн  урьдчилан сэргийлж болох зөвлөгөөг ХӨСҮТ-ийн Тандалтын багийн гишүүн,их эмч Г.Дамба өглөө.

    Халдвараас өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ хамгаалахын тулд:

    1. Олон нийтийн газраар явахгүй байх
    2. Гараа тогтмол,бүлээн ус,савангаар угаах
    3. Цэвэрлэгээ,ариутгалын тогтмол хийх хэрэгтэй

    Хүний гар хүрэлцдэг гадаргуу бүрт чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх хэрэгтэй. Агаар дуслын замаар халдварладаг учир гадаргууг хуурай алчуураар арчих вирусыг бүр бужигнуулж,тархаадаг.

    Ахуйн хүрээнд савантай усаар чийгтэй цэвэрлэгээ хийх нь хамгийн үр дүнтэй бөгөөд энгийн арга.

    Мөн близна,давс,содын уусмалаар арчихад болно. Гадаргууг арчсаныхаа дараа сайтар хатаах хэрэгтэй.

    Өрөө тасалгааг хоёр цаг тутамд агаар сэлгэлт хийх нь агаарт дэгдсэн бактери,вирусыг цэвэрлэдэг.

    Нэг удаагийн маскыг дөрвөн цаг тутамд зүүгээд,хаях ёстой.

    Даавуун маскаа тайлсан дороо хамгийн багадаа 60 градусын халуун усанд угааж,индүүдэх ёстой.

    Маскны гадаргуу тэр даяараа халдвартай учраас зөв хэрэглэж дадах хэрэгтэй.

    N95 бол эмнэлгийн зориулалттай учраас энгийн иргэдийн хувьд заавал зүүх шаардлага байхгүй. Тэгснээс нэг удаагийн маскаа аваад солиод зүүх нь илүү ач холбогдолтой юм.

    Шууд үзэх:

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ