• А.Амбасэлмаа:Тээврийн жолооч нарын замд нь хоол,хувцас дөхүүлэхээ зогсоохыг ар гэрийнхнээс нь хүсч байна

    2020-04-22

    Өчигдөр батлагдсан 34 дэх тохиолдлын гэр бүлийн хүн халдвар авсан нь тогтоогдсоноор нийт тохиолдол 35 болсон.

    Тандалтын явцын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

    “34 дэх тохиолдлын хилээр орж ирсэн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Алтанбулагийн боомтоор нийт 32 машин орж ирснээс 21 нь Оросын иргэд байсан учраас буцсан.

    Үлдсэн монгол 11 жолоочийн хоёр нь үлдээд ес нь буцсан. Гэр бүлийн хүнтэйгээ хамт үлдсэн. Энэ жолооч тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан хүн.

    Тохиолдлын ойрын хавьтал 49 хүнийг байгаа газарт нь буюу Сэлэнгэ,Дархан-Уул,Замын-Үүд аймгуудад тусгаарласан. Эдгээр 49 хүмүүсийн ихэнхи нь жолоочийг орж ирэхэд нь хяналт тавьсан улсын байцаагч,гаалийн ажилтнууд,ачаа буулгасан хүмүүст бүгд хамгаалах хувцастай байсан учраас эрсдэл харьцангуй гайгүй.

    Жолооч нь ОХУ-аар дамжаад хоёрдугаар сарын 21-нд Унгарын Будапешт хот хүртэл явсан. Хилийн цаана уулзах,ачаа таваар авах үедээ халдвар авсан байх эрсдэлтэй. Дөрөвдүгээр сарын 8-9-ний өдрүүдэд халдвар авсан байх эрсдэлтэй.

    Тээврийн жолооч нар маань 2-3 сараар явдаг,гэр бүлийн хүмүүс замд нь хоол өгчих юмсан,хувцасыг нь сольчих юмсан гэсэн нь өөрөө халдвар тархах эрсдэлтэй учраас үүнийгээ болихыг ард иргэдээсээ хүсч байна” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ