Д.Нямхүү:Тээврийн жолоочийн эхнэрээс коронавирусын халдвар илэрч,Монголд нийт 35 тохиолдол бүртгэгдлээ

2020-04-22

ХӨСҮТ-т өчигдөр 330 хүний шинжилгээ хийжээ.

Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүлийн онгоцоор ирсэн 280 хүний шинжилгээг давтан хийхэд бүгд коронавирусгүй гарсан байна. Харин  дөрөвдүгээр сарын  21-нд батлагдсан тээврийн жолоочийн ойрын хавьтал 24 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний давтан шинжилгээгээр коронавирусын халдвартай гарсан.

Кабинд нь цуг сууж явсан гэр бүлийн хүн коронавирусын халдвартай нь тогтоогджээ. Кабиндаа ганцаараа явсан бол халдвар авахгүй ажлаа хийгээд байх бүрэн боломжтой байгаа.

Ойрын хавьтал 49 хүнийг байгаа газарт нь буюу Сэлэнгэ,Дархан-Уул,Замын-Үүд аймгуудад тусгаарлажээ.

Шууд үзэх:

Gereg.Mn

ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийж байна

Posted by Gereg.Mn on Tuesday, April 21, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ