• Д.Нарангэрэл:Томуугаар өвчилсөн хүмүүсийг ч коронавирустэй адил өөрийгөө 14 хоног тусгаарлахыг зөвлөж байна

    2020-04-22

    Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн нөхцөл байдлын мэдээллийг өгч байна.

    “Сүүлийн 24 цагт ОХУ-д 5642 тохиолдол бүртгэгдэж, 51 хүн нас барсан байна. Ингэснээр халдвар авсан нийт хүний тоо 51 мянга давлаа. Өвчлөлийн 3000 гаруй тохиолдол нь Москва хот болон Москвагийн орчимд тархжээ.
    Өвчлөл эрчтэй тархаж буй Москва хотод гэрээсээ гарахдаа автомашиныхаа дугаарыг заавал бүртгүүлэх ёстой журмыг хэрэгжүүлж байна.

    Томуу,томуу төст өвчнөөр өвчилсөн бол коронавиурстэй адил өөрсдийгөө 14 хоног тусгаарлахыг зөвлөмж болгосон байна. Мөн хүн бүр өдөрт 10,000 алхамтай тэнцэх дасгал хөдөлгөөнийг хийх,үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлэгчээ 1.5-2 метрийн зайд үйлчлэхийг зөвлөжээ. ОХУ-д зүрх судасны ерөнхий мэргэжилтэн даралт ихсэх өвчтэй хүмүүст коронавирус хүндэрч,амь нас эрсдэх өндөр эрсдэлтэйг анхааруулсан байна”

    Манай улсын хувьд 1222 хүн ажиглалтад байгаа бөгөөд шинээр 38 хүн нэмэгдэж, 43 хүн тусгаарлалтаас гарчээ.

    Шууд үзэх:

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ