• Шалан дээр зайдас хийж байсан “Зочин хүнс”ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ

    2020-04-22

    Өнгөрөгч  амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр нэгэн    хиамны цехийн ажилтнууд “ажилласаар л” хэмээн шалан дээр зайдас хийгээд сууж буй  зурагаа  нийтэлсэн нь олны дургүйцлийг ихээхэн хүргэсэн.

    Тус хиамны цех нь “Зочин хүнс” ХХК байжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уг цехэд шалгалт хийж үйл ажиллагааг нь зогсоосон байна.

    Хяналт шалгалтаар тухайн аж ахуйн нэгж нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаагүй, засварын ажил хийгдэж байгаа гэх тайлбарыг өгч улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд саад учруулсан тул мэдэгдэл хүргүүлж, үйл ажиллагааг нь түр зогсоон зөрчлийн хэрэг нээсэн байна.

    Одоогоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ