• О.Баасанхүү:Хүчтэй сөрөг хүчнийг бий болгохын тулд АН-д элсэхээр шийдлээ

    2020-04-22

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намд элсэхээр болсон талаараа өөрийн твиттер хуудастаа бичжээ. Тодруулбал,  “Өнөөдөр миний бие Ардчилсан намыг бүлэгтэй болгох, хүчтэй сөрөг хүчнийг бий болгох зорилгоор Ардчилсан намд элсэхээр шийдлээ. Үнэмлэхээ 12 цагт Ардчилсан намын төв байрнаас очиж авна” хэмээн жиргэсэн байна.

    Тэрээр энэ сарын 20-нд УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарах өргөдлөө албан ёсоор өгсөн гэдгээ мэдэгдэж байсан бол АН-д элсэнэ гэдгээ албан ёсоор зарлалаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ