• Олон хүүхэдтэй эх жирэмсэн эсэхээ ч мэдэлгүйгээр төржээ

    Гурван хүүхдийн эх Америкийн иргэн Кэрин Фортванглер хүүхдээ төрөхөөс 20 минутын өмнө л хүүхэд төрүүлэх гэж байгаагаа мэджээ.

    Кэрин гурван бяцхан хүүхэдтэй (дөрвөн настай Шарлотт, хоёр настай Рожер, нэг настай Каролина) ч жирэмсний хордлогод ороогүй. Түүний бүх хүүхдүүд ротавирус өвчтэй байсан бөгөөд тэр бас өөрийгөө эрүүл бус гэдэгт итгэлтэй байжээ.

    Төрөлт эхлэхэд Кэрин бөөр нь өвдлөө гэж бодсон боловч удалгүй хүүхэд төрүүлэх гэж байгаагаа мэджээ.

    Нөхөр нь Кэриныг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нар төрөлт эхэлснийг баталжээ. Ураг 36-37 долоо хоног байв. Эрүүл хүүхэд төрүүлжээ, түүнд Кэтрин гэдэг нэр өгсөн байна.

    Олон хүүхэдтэй эцэг эхчүүд үүнийг хараахан ойлгохгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ч баяртай байгаа ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ