АНУ-ын Миссури муж Хятадыг шүүхэд өгч,коронавирусын хохирлыг зөвхөн бэлэн мөнгөөр барагдуулхыг шаарджээ

2020-04-22

АНУ-ын Миссури муж Хятадын Засгийн газрыг коронавирусын улмаас бий болсон хохиролд буруутай гэж үзэн,шүүхэд нэхэмжлэл гаргасан анхны муж болжээ. Уханьд анх вирус гарахад Хятадын зүгээс хариуцлага дутмаг хандсан нь дэлхийн эдийн засаг,хүн төрөлхтөнд асар их хохиролд хүргэж байна гэж тус мужаас үзсэн байна.

Оршин суугчид  нь хэдэн тэрбумаар тооцогдох эдийн засгийн хохирол амссан гэсэн үндэслэлтэйгээр тус мужийн ерөнхий прокурор Эрик Шмит холбооны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Ингэхдээ хохирлыг бэлэн мөнгөөр барагдуулж өгөхийг шаардсан байна.

Тэрбээр “Хятадын Засгийн газар коронавирусын тахлын аюулын талаар дэлхий дахинд худал хэлж,үнэнийг хэлсэн хүнээ чимээгүй болгосон. Өвчний тархалхыг зогсооход авсан арга хэмжээг нь авч үзвэл маш бага. Тэд үүнд хариуцлагаа үүрэг хэрэгтэй” гэж ярижээ.

Мөн Хятадын Засгийн газар маск,бусад хамгаалах хувцас хэрэгслийг нөөцлөн тахлыг улам хурцадмал байдалд аваачсан гэж үзжээ.

Эх сурвалж:Reuters

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ