Нефтийн үнэ дэлхийн зах зээлд хасах руу орлоо, Монголд шатахууны үнэ дахин буурах уу

Сүүлийн хэд хоногт дэлхийд нефтийн үнэ хасах руу ороод байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 20 дэлхийн санхүүгийн түүхэнд тэмдэглэгдэх өдөр болж өнгөрөөд байна.

Нью-Йоркийн хөрөнгийн бирж 1983 онд хөнгөн түүхий нефтийн фьючерсийг нээсэнээс хойш анх удаа газрын тосны үнэ сөрөг буюу хасах түвшинд хүрч уналаа.

20-ны өдрийн биржийн хаалтын үнийн дүнгээс үзэхэд хэрэв хөрөнгө оруулагчид 5-р сард Баруун Техасын түүхий нефтийн фьючерсийг гэрээний үнээр тооцоолоход хүрвэл худалдагч нь хураамж авахгүй мөртөө газрын тосны баррель нэгбүрд 37.63 ам долларыг “нөхөн төлөх” ёстой болоод байна.

Үүний шалгаан нь АНУ-ын газрын тосны агуулахуудын нөөц нь дээд түвшиндээ хүрч, түүнчлэн тахлын улмаас зам тээвэр ложистик шуурхай нэвтэрч чадахгүй болсон учир түүхий нефтийг гадагш зөөвөрлөх юм уу эсвэл нөөцлөхөд хэцүү болжээ. Хүмүүс үүнд сэтгэл түгшиж, 5-р сарын гэрээгээ цуцалсны улмаас үнэ нь унажээ.

Хамгийн гол нь цар тахлын улмаас дэлхий нийтийн эдийн засаг зогсонги байдалд орж, түүхий нефтийн эрэлт хэрэгцээ бууран, хугацаа нь дуусах гэж буй гэрээг нь хүлээж авах газар байхгүй болсонтой холбоотой гэнэ.

Тахлын нөхцөл байдал тогтворгүй байгаа нь зах зээлийг түгшээж буй гүнзгий шалтгаан болж, хөгжингүй орон, хөгжиж буй орон гэлтгүй эдийн засаг хүндрэлд орж байгаа юм.

Вируст хаалт болох улс орны хил хязгаар гэж үгүй. Сүүлийн хэдэн сарын туршид болж буй асар их хор хөнөөл үүнийг нотолж байгаа юм. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом 20-ны өдөр “хамгийн хүндрэлтэй цаг мөч ирж байна” гэж хэллээ. Энэ нь цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлж хянах, эдийн засгийг аврах зэрэгт талаар дэлхий нийтээрээ хамтран ажиллах нь нэн чухал болохыг харуулж байна.

Дэлхийн зах зээл дээр ийнхүү нефть, шатахууны үнэ хасах руу ороод байхад Монголд тэр нь яаж нөлөөлөх вэ. Энэ нь тун тодорхой бус. Монгол улсад хэдэн арван жил нефть боловсруулах үйлдвэр бариулалгүй, өөрсдөө шатахууны ченж хийж ирсэн компаниуд үнийг дэлхийн зах зээлтэй холбоотойгоор буулгах уу.

Саяхан шатахууны үнийг 300 төгрөгөөр буулгах гэж бөөн юм болсон. Ирэх сард дахин буулгах боломж байгаа ч манайхан буулгахгүй л өнгөрөх байх даа. Засгийн газар, ШӨХТГ, нефть импортлогчид хариултаа өгөх цаг болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ