• Нийслэлээс орж, гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлалаа

    Нийслэлийн онцгой комисс хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Европоос ОХУ-ыг дайран Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн.

    Үүнтэй холбогдуулан УОК-оос Улаанбаатар, Дархан, Эрдэнэт аймгуудын орж гарах хөдөлгөөнийг өнөөдрийн 21.00 цагаас энэ сарын 25-ны 06.00 цаг хүртэл зогсоосон. Тиймээс НОК хуралдаж, энэ сарын 21-ний өдрийн буюу өнөөдөр 21.00 цагаас 25-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэл рүү орж гарах бүх хөдөлгөөнийг түр хязгаарлалаа. Үүнд холбогдох газрууд хяналт тавин ажиллана.

    Иргэд амны хаалтаа сайн зүүж, гараа ариутгахаа дагаж мөрдөх хэрэгтэй. Шаардлагагүй тохиолдолд гэрээс гарах хэрэггүй” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ