• Алсын хараа-2050 хөгжлийн бодлогын хөтөлбөрийн ЭРХЭМ 9 зорилго

    2020-04-22

    Хөгжлийн бодлого, төлөвлөлтгүйгээр хөгжлийн тухай ярих боломжгүй. Зүйрлэж хэлбэл, хаа таарсан, юу хүссэнээ ярьж, хэлж, хийх гэж оролдох нь тухайн улс орныг зорьсон хөгжилдөө хүрэхэд дэм биш , харин ч эсрэгээр саад болох нь тодорхой. Тиймээс салхинд хийссэн хамхуул мэт байхгүйн тулд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хөтөлбөрийн төслийг боловсруулаад байна.

    Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь 9 зорилго, нийт 50 зорилттой ба гурван 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041- 2050 он гэсэн 3 үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон. “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ыг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журамд тавигдсан шаардлагын дагуу Засгийн газраас боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа юм.

    АЛСЫН ХАРАА-2050 УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ЭРХЭМ 9 ЗОРИЛГО:

    1.Үндэсний нэгдмэл үнэт зүйл

    ”Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн гүн ухамсар дархлаатай улс үндэстэн болно”

    2.Хүний хөгжил

    “Монгол Улсын Хүний хөгжлийн индексийг 0.9-д хүргэж, аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтана”

    3.Амьдралын чанар ба дундаж давхарга

    ”Cэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэнэ”

    2020 онд Монгол гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна.

    4.Эдийн засаг

    ”ДНБ 6.1 дахин нэмэгдэж нэг хүнд оногдох ДНБ 3.6 дахин өсөж, 15,000 ам.долларт хүрч, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давна”.

    List of countries by GDP (nominal)

    Largest economies by nominal GDP in 2019[1] Gross domestic product (GDP) is the market value of all final goods and services from a nation in a given year. Countries are sorted by nominal GDP estimates from financial and statistical institutions, which are calculated at market or government official exchange rates.

    Монгол Улсын ДНБ-ий хэмжээ БНХАУ-аас 1,100, АНУ-аас 1,700 ДАХИН БАГА

    5.Сайн засаглал

    “Тогтвортой засаглал тогтож, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно”

    6.Ногоон хөгжил

    “Ногоон хөгжлийг эрхэмлэн байгаль орчны тогтвортой байдлыг хангана”

    Хүлэмжийн хийн ялгарал багатай,хүртээмжтэй ногоон хөгжлийг бий болгоно.

    7.Амар тайван, аюулгүй нийгэм

    ”Үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах гадаад дотоод таатай орчин бүрдэнэ”.

    8.Бүсчилсэн хөгжил

    “Бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдсэн, хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоотой, өрсөлдөх чадвартай улс доторх бүсүүдийг хөгжүүлнэ”

    9.Улаанбаатар ба дагуул хот

    “Амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй хот болгон хөгжүүлнэ”

    Улаанбаатар хот орон зайн оновчтой бүтэц,нутагшилт суурьшлын зөв тогтолцоотой,эрчимтэй хөгжиж буй дагуул хотуудтайэ,эрүүл аюулгүй,амьдралын таатай орчин бүхий олон улсад өрсөлдөгч МЕТРОПОЛИТАН болон хөгжинө.

    Энэтхэгийн “Мумбай” метрополитан хот

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ