• Алтанбулагаар орж ирсэн тээврийн жолооч коронавирусын халдвар авсан нь батлагдаж,нийт тохиолдол 34 боллоо

    ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар 14.14 цагт мэдээлэл хийлээ.

    ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Монгол улсад коронаивирусын 34 дэх тохиолодол бүртгэгдсэнийг мэдээллээ. 

    Алтанбулагаар орж ирсэн тээврийн жолооч коронавирусын халдвар авсан нь батлагджээ

    ЭМЯ-наас Монгол улсад коронавирусын 34 дэх тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл өглөө.  Алтанбулаг боомтоор энэ сарын  18-нд  орж ирсэн Монгол улсын иргэн тээврийн жолооч  коронавирустэй нь батлагдсан байна. Түүнтэй хамт ирсэн эхнэрт нь ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа аж. Бусад ойрын хавьтал болсон хяналт, шалгалтын ажилтнуудыг тусгаарлаж, шинжилгээ хийх ажээ.

    Тэрээр  хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Унгарын Будапешт хот хүртэл явсан нэгэн аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ