• “Интермэд” эмнэлгээр үйлчлүүлсэн 69 настай иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

    “Интермэд” эмнэлгээр үйлчлүүлсэн 69 настай иргэнээс түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ авахад эерэг гарсан талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү өглөө мэдээлсэн.

    Тэрбээр “Интермэд эмнэлэгт 69 настай иргэн хоёр уушгиндаа хатгаатай, амьсгал бачуурсан, халуураагүй гэж ирж хэвтсэн. Тиймээс тус эмнэлгийнхэн өөрсдөө түргэвчилсэн оношлуур ашиглаж, шинжилгээ авахад эерэг гарсан байна. Тиймээс PCR аппаратаар баталгаажуулахаар сорьцийг нь аваад шинжилгээ хийж байна” гэж байлаа. 

    Тус  иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан талаар ЭМЯ-наас дөнгөж сая мэдээлэл хийлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ