Дэлхийн топ 10 хот

Дэлхийн том хотуудын жагсаалтыг гаргадаг үнэлгээний олон агентлаг байдаг. Үүний дотор Их Британийн Глобал болон дэлхийн хотуудын судалгааны сүлжээ буюу Globalization and World Cities Study Group and Network нь дэлхийн үнэлгээний нэртэй агентлаг юм.

Тэдний гаргадаг “Дэлхийн хотуудын жагсаалт” нь хамгийн нэр хүнд бүхий жагсаалт. Уг агентлаг хотуудын олон улсын нээлттэй байдал, дэлхийн хэмжээн дэх нэр нөлөө, хүн амын хэмжээ зэрэг 9 шалгуурт  үндэслэн, ерөнхийлсөн жагсаалтыг гаргадаг. Үнэлгээ нь чанга шалгууртай байдгаараа хүмүүсийн анхаарлыг маш их татдаг ажээ.

Тэгвэл хамгийн сүүлийн үеийн жагсаалтанд Нью Йорк, Лондон, Хонконг, Бээжин, Сингапур, Шанхай, Сидней, Парис, Дубай, Токио оржээ.

Хятадын Хонконг, Бээжин, Шанхай 3 хот жагсаалтад багтан орсноор дэлхийн топ 10 хотод хамгийн олон хот нь багтан орсон орон болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ