• Б.Ууганбаяр:БНСУ руу энэ сарын 30-нд, Герман руу ирэх сарын 2-ны өдөр нислэг үйлдэхээр товлолоо

    УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

    УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаан болж, Ерөнхий сайдын зүгээс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хүндэрсэн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах үүрэг чиглэл өгсөн.

    Ингээд тавдугаар сарын дадлага сургуулилтыг зохион байгуулахаар болсон. Сургуулилтдаа ард иргэдийг оролцуулна. Гэхдээ бөөгнөрөл үүсгэхгүй. Учир нь нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд иргэд гэртээ хөл хорионд орох тул тэр чиглэлд дадлага сургууль зохион байгуулна. 

    УОК-оос ойрын хугацаанд буюу энэ сарын 30-нд БНСУ руу, тавдугаар сарын 2-ны өдөр Европ, Герман руу нислэг үйлдэхээр боллоо. Ингэхдээ жирэмсэн, өвчтэй, дамжин өнгөрч байгаа хүмүүс гэх мэт шаардлагуудаа тавина. Түүнчлэн тусгай үүргийн онгоцоор ирэх иргэд заавал шинжилгээ өгсөн байх хэрэгтэй.

    Транзитаар ирэх иргэд 48 цагийн дотор шинжилгээ хийлгэсэн байх шаардлагатай. 48 цагаас өмнө шинжилгээ өгсөн тооцохгүй. Онгоцонд суулгахгүй” гэв.

    Gereg.Mn

    Улсын онцгой комиссын Шуурхай штаб мэдээлэл хийж байна

    Posted by Gereg.Mn on Monday, April 20, 2020

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ