• Л.Нямхүү:Үүрээр “Интермэд”эмнэлгээс нэг сорьц авчирч шинжилж байна

    2020-04-21

    Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 341 хүний шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй байна. Үүнд тандалтын шугамаар авсан 11 болон ХӨСҮТ-т тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээнүүд багтжээ.

    Харин өнөөдөр үүрээр Интермед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 69 настай хүнээс яаралтайгаар сорьц аван,шинжилж байна.

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Интермед эмнэлгээс үүрээр нэг сорьц авчирж,шинжилгээг хийж байгаа. 69 настай иргэн амьсгал бачууран,хоёр уушгиндаа хатгаатай,ханиалгасан шинж тэмдэгтэйгээр ирж хэвтсэн.

    Түргэвчилсэн оношлуур хийж үзэхэд халдвартай гарсан учраас сорьц авч ХӨСҮТ-ийн төв лабораторид шинжилгээг нь хийж байна.

    Тэр хүний хүүхэд нь нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 7-ны хооронд БНСУ-д зорчоод ирсэн байна.

    Тэрнээс хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн учраас нууц хугацаа нь өнгөрсөн гэж тандалтаар үзэж байна” гэв.

    Шууд үзэх:

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ