• ОХУ-ын эрдэмтэд коронавирусын вакциныг зургадугаар сарын 1-нээс эхлэн хүн дээр туршиж эхлэхээ мэдэгджээ

    2020-04-21

    Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн өвчлөлийн мэдээллийг өгч байна.Коронавирусын халдвар дэлхийн 213 оронд бүртгэгдэж, 2.4 сая хүн халдвар авчээ.

    Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ОХУ-д өнгөрсөн 24 цагт 4000 гаруй хүн шинээр бүртгэгдэж, 44 хүн нас барлаа. Өвчлөлийн тархалт Москвагаас бусад хотуудад тархаж, ирэх 2-3 долоо хоногт халдвар тархах хандлагатай байгаа ОХУ-ын ерөнхий тархвар судлаач мэдээллээ. Мөн ОХУ-д нэг хүн долоо хоногт нэг удаа гэрээсээ гарах,ингэхдээ хүн хоорондын зайг 1.5 метр зайтай байхыг анхааруулсан байна.

    Өдөрт 3.5 сая маск үйлдвэрлэж байсан бол одоо 7.7 сая маскыг нэг өдөрт хийж байна.

    Мөн ОХУ-д үйлдвэрлэсэн коронавирусын эсрэг вакцины хоёр дахь шатны туршилтыг сайн дурын хүмүүс дээр  зургаадугаар дугаар сарын 1-нээс хийнэ гэж мэдэгдлээ.

    Хятад улсад эдгээд гарсан 161 хүний 22-оос нь халдвар дахин илэрсэн байна. Ингэхдээ вирус 14-37 хоногийн дараа дахин илэрч байна гэж эрдэмтэд анхааруулж байна.

    ДЭМБ-аас улс орнууд хөл хориогоо хөнгөвчлөх шийдвэрийг гаргаж байгаатай холбогдуулан аюултай вирус тул завсар зай л гарвал дахин орж ирэх аюултайг сануулсаар байна” гэв.

    Шууд үзэх:

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ