• УИХ-ын 2020 оны сонгуулиар улстөрийн карьер нь дуусах улстөрчид

    Монгол улсад УИХ-ын сонгууль  энэ жил болох ёстой. Энэхүү сонгуулийг хойшлуулж цаг хожихыг сөрөг хүчний намууд хүсч байгаа нь тодорхой байна. Гэвч сонгуулийг хойшлуулах ямар ч хууль зүйн болоод бусад боломж ховор байх шиг.

    Учир нь манайхаас илүү дэлхийг айлгаж буй коронавирус тархаж олон хүнийхээ амийг алдсан ч БНСУ буюу Өмнөд Солонгос сонгуулиа хийлээ. Тиймээс энэ удаагийн сонгууль болдогоороо л болно.

    Харин энэ сонгуулиар улстөрийн карьер нь дуусах нөхдүүд одоо УИХ-д цөөнгүй байна. Тухайлахад өнгөрсөн долоо хоногт УИХ-аас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Б.Батзориг байна. МАН-ын УИХ-аас татгалзаж буй гуравдахь гишүүн болсон тэрбээр өдгөө идэрхэн нэгэн. 55 нас гэдэг бол хүний идэр насанд л тоологдоно.

    Хотын фракцид харьяалагддаг тэрбээр УИХ-д сонгогдоод сүүлдээ фракцаа жийж, У.Хүрэлсүхийн талд орсныхоо хүчинд ХХААХҮ-ийн сайдын суудлыг давхар зайдалсан. Гэвч сайдын алба хашиж байхдаа ангийнхандаа буюу УИХ-ын гишүүдэд, цаашлаад агентлагууд, хуулийн байгууллагын удирдлагуудад тэр байтугай өөрийн гэр бүлийн компанид ЖДҮХС-ийн зээлийг тэрбум, тэрбумаар нь олгосон нь илэрч огцорсон.

    Сайдаас нь огцруулаад зогсолгүй УИХ-аас ч түдгэлзүүлэхэд хүрсэн. Гэвч намын нөхөд нь аваад үлдсэн. Тэгвэл энэ удаа хэрэг нь нэгэнт шүүх дээр очиж, өөрөө улсын яллагч прокурорт хэргээ хүлээн ял наймаалцсан сураг бий. Тиймээс л УИХ-аас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн хэрэг байх. Ийм л байсан юм бол өмнө нь яах гэж МАН-аар хамгаалуулсан юм хэмээх хүмүүс цөөнгүй байна.

    Тэгвэл ЖДҮ-г өөрсдийн хувийн компанидаа авсан зарим нөхдүүд ч улстөрийн карьераа дуусгахаас аргагүйд хүрээд байна. Тухайлахад Х.Болорчулуун, Д.Дамба-Очир, Г.Солтан  нар байна. Тэдний хувьд албан тушаалаа ашиглан гуравхан хувийн хүүтэй тэрбумын зээл авч байхад сонгогчид нь 10, 20 саяын зээлийн эрэлд мордоод хана мөргөсөөр ирлээ.

    Харин Д.Ганболдын хувьд Чингэлтэй дүүрэгт ноёрхож байсан ч энэ оны эхээр түүнийг тус дүүргийн МАН-ын даргаас буулгаж, улмаар гарын хүмүүсийг нь дүүргийн удирдлагаас зайлуулаад байна. Одоо МАН түүнийг УИХ-д дахин нэр дэвшүүлэхгүй тухай яригдсаар байна.

    Тиймээс ч тэднийг улстөрөөс зайлуулахаас өөр арга алга. Эрх баригч намын хүчинд эрдсэн энэ мэтийн нөхдүүдийг улстөрөөс гаргахгүй бол намынх нь нэр хүндээс эхлээд нийгэмд муу жишиг тогтох эрсдэл өндөртэй юм.

    Тэгвэл сөрөг хүчний намаа УИХ-д бүлэггүй болтол маанаг улстөр хийсэн АН-ын дарга С.Эрдэнэ, саяхныг хүртэл  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан, АН-ын дарга З.Энхболд нарын улстөрийн карьер энд хүрээд өндөрлөнө гэдэгт олон хүн итгэх болжээ.

    С.Эрдэнэ АН-аас хоёр гишүүнээ явуулж УИХ-д бүлэггүй болгосноос эхлээд АН-ын удирдлагад гарч ирсэнээсээ хойш тус намыг 60 тэрбумынх шиг мөнгөний сүлжээнд оруулсан.

    Энэ 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчдээс 100 саяын дэнчинг авах шийдвэр гаргаж авсан. Тэр нэр дэвшигчдээсээ дахиад ч 300-400 саяыг авахаар тулгасаар байгааг намын залуучууд нь дэлгэсээр байна. Энэ удаагийн сонгуульд АН ялахад хэцүүхэн байх болно.

    Муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр С.Эрдэнэ эрх баригчдыг шүүмжилж байгаа нь энэ гээд гадаадад байгаа Монголчуудыг авчирч байгааг буруушаасан биш бөөн хэл аманд орсон . Баянгол дүүргийг Эрдэнэ вангийн тойрог гэх болсоор удаж байна. Түүний гэрбүл, ойр тойрных нь тус дүүргийг удирддаг нь ийнхүү хэлэгдэхэд хүргэсэн хэрэг. Тэгвэл АН сонгуульд ялагдвал хариуцлагыг нь мэдээж С.Эрдэнэ хүлээж таарна. Хүлээх хүлээхдээ улстөрийн карьергүй болж мэднэ.

    Мөн З.Энхболд ч хариуцлага хүлээлцэх учиртай хүмүүсийн нэг. Өмнөх сонгуулиар АН ялагдахад З.Энхболдын хувь нэмэр хамгийн их байсан бол энэ удаа ч ялгаа алга. Түүнийг АН руу ирсэнээс хойш намынх нь олон залуучуудын удирдлагадаа итгэх итгэл нь улам сулраад явчихсан. З.Энхболдыг эдийн касгийн алуурчнаас эхлээд “Страто” хэмээх нүүрс угаадаг компанитай холбоотой, тухай Л.Наранбаатараас эхлээд олон залуус нь ярьж байна.

    Гэвч түүнийг хууль хяналтын байгууллагууд шалгахгүй байгааг ч тэд ярьсаар байгаа юм. Тиймээс ч З.Энхболдын нэр дэвшсэн тойрогт очиж өрсөлдөхөө Л.Наранбаатар илэрхийлээд байгаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ