• Блаттер Яшин, Роналду нарыг багтаасан Европын бүх цаг үеийн шигшээ багийг нэрлэжээ

    Бүрэлдэхүүн нь гайхалтай юм!

    FIFA-гийн Ерөнхийлөгч асан Иозиф Блаттер Европын бүх цаг үеийн бэлгэдлийн багийг нэрлэжээ.

    Хаалгач Лев Яшин (ЗХУ), хамгаалагчид Паоло Малдини (Итали), Франц Беккенбауэр (Герман), Жерард Пике (Испани), хагас хамгаалагч – Йохан Кройф (Нидерланд), Бобби Мур (Англи), Зинедин Зидан (Франц) болон Ференц Пушкаш (Унгар) нарыг оруулсан байна.

    Довтолгоонд Криштиану Роналду (Португал), Уве Зеелер (Герман), Марко ван Бастен (Нидерланд) нар тоглож, мөрөөдлийн багийн дасгалжуулагч нь Висенте дель Боске (Испани) гэжээ.

    • Блаттерийн тодруулсан мөрөөдлийн багт одоо тоглож байгаа хөлбөмбөгчдөөс Роналду, Пике нар багтжээ.
    • 2015 онд Блаттер авлигын хэргээр найман жилийн турш хөлбөмбөгийн спортоос хөөгдсөн юм.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ