• Хөл хориог эсэргүүцсэн америкчууд шаардлага тавьсан сувилагчийг “Хятад руугаа яв” гэжээ

    2020-04-21

    Америк улс даяар хөл хорионд орсноо эрх чөлөөгөө хасуулчихсан мэт үзэж дэглэмийг цуцлахыг шаардсан жагсаалууд үргэлжилж байна. Одоогоор Аризона,Калорадо,Монтана болон Вашингтон мужуудад жагсаал эхлээд байгаа юм.

    Калорадо мужид гэхэд мужийн орох,гарах гарцыг нээхийг шаардсан  машинтай жагсаал болжээ. Хэдэн зуун хүн улсынхаа далбааг мандуулж,машиныхаа дуут дохиог дуугарган жагсжээ.

    Төрийнхөө далбааны зурагтай цамцтай нэгэн жагсагч эмэгтэй гадаа түр амсхийж байсан сувилагч руу “Энэ бол эрх чөлөөний орон. Хэрвээ коммунизм хүсэж байгаа бол Хятад руугаа яв” гэж орилсон байна. Жагсагчид “Энэ бол эрх чөлөөний орон” гэсэн лоозон барьсан байжээ.

    Тус мужийн хувьд нийт 9,730 тохиолдол бүртгэгдэж,420 хүн нас барж,харин хөл хориог дөрөвдүгээр сарын 26 хүртэл сунгаад буй. Улс орон даяар “хорио цээрийн дэглэм биднийг эрх чөлөөгүй болгож,амьдралыг  минь сүйтгэж байна” гэсэн утга бүхий жагсаалууд үргэлжилж байна.

    Ерөнхийлөгч Трампын хувьд тавдугаар сарын 1-нээс эхлэн зарим мужуудыг нээнэ гэсэн билээ.

    Эх сурвалж:Cnn

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • мөнгө өгөөд байхад хэвтэж л байхгүй манайх шиг баялаг бүтээгчдээ гацаачаад төсвийхнийг ажиллуулаад байгаа бол яана

    • Ene ni tednii erh. Amerkchuudiin umnuus uurlaad , bayarlaad bh hereggui. Ene erh chuluuniihuu tuluu temtsej chaddag tuldaa huchirheg baigaa uls. Ted horiogoo taviad haldvar usuhnuu ugui gedgiig l hartsgaay. Manaid ch heregtei.

    • erh choloonii oron gedeg ni ynen l dee…uugan irgedees oor hench baigaagui gazriig gaitai kolumb neej evropiinhon ochij baahan gazar doorhi baylgiig ni deeremdeed  daraa ni evropiin gemt heregten yaduus ene tivd chin hench baihgui huuligui gazar geed ochij amdrahaar usan ongozoor hed hedeeree ochij  latin amerik, amerikt suurshisan zusnii dur zorgooroo baih gesen hymyysiin oron um chin, tiim bolohoor hichneen surguuli soeltoi medlegtei bolsonch ter bydyyleg eldev zan ni baidag ulsuud…odooch ihenh ni bolovrolgui hymyys muuhai bohir amdraltai muu zagaachdaas yyssen uls umchin ihenh ard tymen ni…

    • хөл хориог нь цуцлаад өг. Дэлхийд хүн ам нь багтахгүй шахам улс олон байна. нилээп газар чөлөөлөлгдөнө, аштай юу

    • Энэ орон энэ вирусээр дуусах юм байна даа. Үнэн оюуны хомсдолтой улс юм биш үү, шүтээд байсан Америк маань…

    • 300000000. Сая хүнтэй газар нэг 60 мянган үхэхэд тоохгүй ээ. Харин. Хэдэн саяаараа үхээд эхлэхээр л чацга нь гоожно

    • Ardchilal gej ene shuu dee. Delhii dayar pandemic haldvar garaad baihad ardchilal hunii erh yariad suirehiig husej baigaa gants oron bol USA. Iim erguu malnuudiig dagaad hol yavahgui gedgee delhii oilgoj ehleed baina

      • мөнгийг амьд  явах эрхээс дээгүүр тавьдаг ийм ухамсаргүй америк тогтолцооноос монголчууд минь салах цаг  болжээ.

    • Хүний эрх,  компанийн эрхийг улсын эрх ашгаас дээгүүр тавихаар иймэрхүү юм болж байгаа юм даа.  Иймэрхүү эргүүнүүдэд коронаг албаар халдаах хэрэгтэй  дээ.  Тэгж байж л ойлгоно доо

    • Манай дарга нар ардчилалын эх орон гэдэг Америкийг амаа олохгүй магтаж тэнд ном туршлага судалсан Ерөнхий сайд Ерөнхийлөгч нар бүгд л монголоо тоноод одоо шоронгоо хүлээж байна. Америкууд эрх чөлөөгөө эдлээд үхээд байжээ.

    Холбоотой мэдээ