• Жек Ма: Шинэ коронавирус уламжлалт бизнесийн загварыг өөрчилнө

    Хятадын бизнесмен, цахим худалдааны бизнесмэн “Алибаба” группийг үүсгэн байгуулагч Ма Юнь буюу Жек Ма саяхан нэгэн ярилцлагадаа “Цахим худалдаа бол ер нь аж ахуйн нэгжийн оршин тогтнох, улс орон хөгжин цэцэглэх, дэлхийн эдийн засгийн хөгжлийн зангилаа хүчин зүйлийн нэг болно” гэж мэдэгдлээ.

    Шинэ коронавирусийн халдвар дэлхий дахинд нэгэн дохио болж, дэлхийн олон оронд сануулга өгч, бас тэдний хөгжлийн алхаагаа түргэтгэх урам зоригийг хөвчилсөн юм гэсэн ажээ.

    “Хүмүүсийн бараа худалдан авах заншил аажмаар бодит дэлгүүрээс цахим худалдан авалт руу шилжиж байна. Харин энэ өөрчлөлт нь тахлын дараа алга болох боломжгүй. Цахим худалдааны технологи нь нэг дэлгүүрээр ахин дахин үйлчлүүлдэг болон урьдчилан төсөөлж худалдан авалт хийдэг заншилд өөрчлөлт оруулах гол үзүүлэлтийн нэг болж мэднэ. Энэ нь хүн төрөлхтөнийг өнөөгийн нөхцөл байдалд зохицох хэрэгтэй болж буйг харуулж байна” гэжээ.

    Үүний зэрэгцээ “Алибаба групп олон нийтийн шинжлэх ухааны судалгааны байгууллагад коронавирусийн вакцин болон шинэ эм бэлдмэл судлан бүтээхэд хэрэгцээтэй цахим тооцоолууроор үнэгүй хангана. Шинжлэх ухааны бүх ажилтнууд болон судалгааны байгууллага хүчээ нэгтгэж, хүний хүч, эд материалын хүчийг төвлөрүүлж тахлыг даван туулахал дэмжлэг үзүүлэхийг хүсч байна” гэсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ