• С.Амарсайхан:Хилчин,Баянхошуу,Жанцан орчмын 11 мянган айл өрх дулаан,цэвэр,бохир усны шугамд холбогдох боломжтой болсон

    2020-04-20

    Улаанбаатар Хотын захирагч С.Амарсайхан долоо хоног бүр хийдэг мэдээллээ хийж байна.

    Энэ сарын 29-30-ны өдрүүдэд гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Сургалтаар халдварт өвчин тархсан үед ямар арга хэмжээ авах чиглэлээр бэлэн байдлыг хангах чиглэлээр бэлтгэл ажлыг хангах аж.

    Үргэлжлүүлэн тэрээр “Бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөсний дагуу үргэлжилж байгаа. Гэр хороололд дэд бүтэцтэй болох ажлууд хийгдэж,эхнээсээ үр дүнгээ өгч эхэлж байна.

    Гэр хорооллын асуудлыг шийдэхгүйгээр бид хот хөгжиж байна гэж ярих боломжгүй тул хотын удирдлагууд онцгойлон анхаарч ажиллаж байна.

    Ханын материалын Дулаан дамжуулах дэд станц ашиглалтад орсон бөгөөд тавдугаар сард ашиглалтад бүрэн орно.Ингэснээр Хилчин хотхон, Баянхошуу, Жанцан орчмын 11 мянган айл өрх, үйлдвэр үйлчилгээний байгууллагууд дулаан, цэвэр,бохирын шугамд холбогдох боломж үүссэн. Түрээслээд байраа өмчилдөг ажил тэнд мөн адил эхлэсэн. 5 га газар буюу 85 айлын газар чөлөөлөгдсөн байгаа.

    Тухайн айл өрхүүд хашаа руугаа дэд бүтэц татах боломжтой болж байгаа. Гудамжинд оруулж өгч байгааг нь хашаа руугаа татаад,дэд бүтцээ оруулах бүрэн боломжтой байгаа.

    Өмнө нь байртай болгоно гэчихээд амьдрах газаргүй болгодог,үр удмаар нь байргүй үлдээдэг асуудал байсан.

    Эхлээд орон сууцыг нь бариад,бэлэн орон сууцанд оруулах зарчмаар ажиллаж байна. 4,000 гаруй түлхүүр нь бэлэн орон сууцыг иргэддээ түрээслээд өмчлөх ажлын эхлэлийг тавиад явж байна” гэв.

    Шууд үзэх:

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ