• МАХН-аас гарах мэдэгдэл хийсэн О.Баасанхүү С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцов

    2020-04-20

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр МАХН-аас  гарч байгаа тухайгаа мэдээлээд, С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцов.

    О.Баасанхүү “Маш олон үл ойлгогдох асуудлууд бий болсон. МАНАН-гийн эсрэг гэчихээд шинэ МАНАН бий болсон байна.

    С.Зоригийн захиалагчийг найман цагт баривчлах гэж байхад томоохон дуулиан гаргаж, мөрдөн байцаалтад хууль зөрчсөн гэх асуудлаар тагнуулын алба хаагчдыг шалгаж байгаа.

    Намаас гарч байгаа үед О.Дашбалбар гуайг дурсан санамаар байна.

    72 хүний эсрэг явж байгаад  хүчингийн гэмт хэрэгт гүтгэгдэж,яруу найрагч хүн байсан учраас маш их стресдэж,нас барсан.

    Миний хувьд ч энэ дөрвөн жилийн хугацаанд маш их дарамт,гүтгэлэгт өртөж  маш их стрестэй байдаг ч тангараг өргөсөн УИХ-ын гишүүн учраас гомдоллоод байх зүйл байхгүй. МАХН-ын эгэл жирийн гишүүд,үе үеийн ахмадууддаа баярлалаа гэж хэлье.

    АН-ын хуучин Ч.Сайханбилэг,хуучин хүмүүсээ сонгуульд оруулахгүй гэвэл би ардчиллын төлөө зүтгэхэд буруутах зүйл байхгүй. 100 сая надад байхгүй. Гэхдээ 100 саятай болох сайхан боломж гарсан. Хассуурын Ганхуяг гэх хүн намайг гүтгэсэн. Хэрвээ тэр хүн гэм буруутай бол нөхөн төлбөр нэхэмжилж,100 саятай болох боломжтой” гэлээ.

    Тэрээр МАХН-аас гарах мэдэгдэл хийсэн энэ өдрөө С.Зориг агсны хөшөөнд очиж хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцлоо.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ