Ж.Батзандан:Гадаадаас иргэдээ мянга,мянгаар нь татаж авахыг шаардаж байна

2020-04-20

ШИНЭ намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хэрэглээний зээлийг хойшлуулах шийдвэр гарснаас хойш 6,886 хүн эргэн төлөлтөө сунгах хүсэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл энэ шийдвэрийн хэрэгжилт 0.5 хувьтай байна. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байна” гэв.

Үргэлжлүүлэн ШИНЭ нам гадаадад байгаа монголчуудын эрхзүйн чадварыг нэмэгдүүлэх авах арга хэмжээ,Засгийн газрын тусгай санд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан талаар мэдээллээ.

“Гадаадад байгаа монголчуудын маань эрх зүй,нөхцөл байдал маш дордож байна.

Монголын засгийн газар хааяа нэг онгоц явуулж,цөөхөн монголчуудыг авч ирж байгааг буруу гэж бодож байна.

Гадны улсууд мянга,мянгаар нь иргэдээ татан авч байна. Гадагшаа явсан бол хохино гэсэн харгис бодлогоо өөрчлөхийг үзэхийг шаардаж байна. Ардчилсан,энэрэнгүй орнууд иргэдээ өдөр тутам,зуу зуугаар нь татаж авч байна.

Герман улс хоёр долоо хоногийн хугацаанд 300 мянган иргэнээ гадаадаас татаад авчихсан байна. Бид энэ шиг л зохион байгуулалтад ормоор байна” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ