• Б.Янжмаа:Огт шинж тэмдэг илрэхгүйгээр СOVID-19-ийн халдвар тарааж буй тохиолдол бүртгэгдэж байна

    2020-04-20

    ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа дараахь мэдээллийг өглөө.

    • Сүүлийн 24 цагийн дотор АНУ-д коронавирусийн халдвар есөн хувиар
    • Испанид таван хувиар
    • Францад найман хувиар халдварын тохиолдол нэмэгдсэн байна.
    Нас баралтаар Франц улс хамгийн өндөр үзүүлэлттэй 16 хувьтай байгаа бол Итали 13 хувьтай байна.

    Сүүлийн үед хийгдэж байгаа тахвар зүйн судалгааны дүнгээс харахад халдвар авсан хүмүүс шинж тэмдэг илэрхээс өмнө болон илэрснээс хойш халдвар тараах өндөр эрсдэлтэй  байгаа учир хавьтлуудын судалгааг эрт илрүүлж, тусгаарлах  шаардлагатай байгаа нь харагдаж байна.

    Судалгаанаас харахад шинж тэмдэг илэрснээс хойш эхний долоо хоногт вирус эхээр ялгарч, дөрөв дэхь хоног дээрээ оргил үедээ хүрч, шинж тэмдэг арилснаас хойш ч гэсэн тодорхойлогдож байна.

    Вирусийн ачаалал их байх тусам эмнэлзүйн шинж тэмдэг хүнд байна.

    Хэд хэдэн оронд хийсэн судалгаанаас харахад нийт бүртгэгдсэн тохиолдлын 44 хувь нь шинж тэмдэггүйгээр халдвар тараасан байсан.

    Огт шинж тэмдэг илрэхгүйгээр халдвар тарааж буй тохиолдол бүртгэгдэж байна.

    Тухайлбал, Ухань хотод лабораториор батлагдсан 26 мянган тохиолдлын 60 хувь нь шинж тэмдэг илрээгүй буюу хөнгөн хэлбэртэй байсан. Мөн Уханиас Японд үүргийн онгоцоор тээвэрлэгдэж ирсэн 560 хүнээс 13 хүнд вирус илэрсэн. Тэдгээрийн 31 хувьд нь огт шинж тэмдэг илрээгүй байсан.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ