Хоёр монгол эмэгтэйг хүчиндсэн гэх Малайзын цагдааг батлан даалтад гаргажээ

2020-04-20

Монгол хоёр эмэгтэйг хүчиндсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа цагдааг батлан даалтад гаргажээ.

20 болон 37 настай хоёр монгол эмэгтэйг аялах виз нь хүчин төгөлдөр бус байсныг нь далимдуулан,саатуулах нэрийдлээр буудалд хүчиндсэн хэрэг гарсан юм. Цагдаад ирсэн мэдээллийн дагуу тус хотын Цагдаагийн газрын дарга Ник Эзани Мохд Феасалаар ахлуулсан шуурхай баг очиж ажиллан,хоёр эмэгтэйг аварсан юм.

Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэгдэж буй 30 настай цагдааг дөрөвдүгээр сарын 13-ны өдөр баривчлан,мэдүүлэг авч эхэлсэн. Гэвч мөрдөн байцаалт нь дуусч сэжигтнийг батлан даалтад гаргажээ. Прокурорын байгууллагаас яллах эсэх шийдвэрийг ирэх долоо хоногт гаргана гэжээ.

Хоёр эмэгтэйг эмнэлгийн шинжилгээнд оруулан гэрчийг хамгаалах хуулийн дагуу хамгаалалтад авсан байна.

Эх сурвалж:freemalaysiatoday

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ