Москвагаас ирсэн оюутнаас дахин COVID-19 илэрч, нийт тохиолдлын тоо 33 боллоо

2020-04-20

ЭМЯ-наас  өгдөг ээлжит мэдээллийн үеэр  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  COVID-19 ийн тохиолдол дахин нэгээр нэмэгдэж, нийт 33 болсон талаар хэллээ.

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг хүн эдгэрч, ажиглалт руу шилжжээ.  Москвагаас ирсэн нэг оюутанд дахин COVID-19 илэрсэн байна.  Энэ хүн Москва хотод Төмөр замын дээд сургуульд сурдаг.  Тухайн сургуульд  нь халдвар гарсан байна. Москвагаас онгоцоор Улаан-Үд рүү очиж, Алтанбулагийн боомтоор орж ирсэн иргэн ажээ.

Сүүлийн долоо хоногт ОХУ-д 27083 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар 42800-д хүрээд байна. Click To Tweet

Шууд үзэх:

Gereg.Mn

ЭМЯ-наас мэдээлэл хийж байна

Posted by Gereg.Mn on Sunday, April 19, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ