• Д.Нарангэрэл:Коронавирусын халдвар авсан Швейцарид амьдардаг хоёр монгол иргэн бүрэн эдгэсэн

    2020-04-20

    ЭМЯ-наас COVID-19- тэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг өгч байна.

    Өнөөдрийн байдлаар манай улсын 1229 хүн ажиглалтад байна. Хавдартай 35 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд вирус илрээгүй байна.

    “Гадаадын улс оронд байгаа Монгол иргэдтэйгээ байнгын харилцаа, холбоотой байгаа. 17 орноос Монголын 98 иргэн утсаар зөвлөгөө авсан. Гадаадад 13 монгол иргэн COVID-19 халдвар авсан . Шведэд хоёр, Швейцарьт хоёр гээд нийт дөрвөн иргэд өөрсдийгөө гэртээ 14 хоног тусгаарласан.

    Швейцарийн хоёр иргэн  эдгэрч, биеийн байдал нь сайжирч,ажилдаа эргэн орсон.

    Мөн Ирландад байгаа 4 иргэн ЭМЯ-тай байнгын холбоотой байгаа. Тусгаарлалтын хугацаа өнгөрсөн пүрэв гаригт дууссан. 17-нд давтан шинжилгээ өгч, хариугаа хүлээж байна.

    БНСУ-д хоёр Монгол иргэн халдвар авсан нь ч бүрэн эдгэрсэн.

    Утсаар холбогдож байгаа иргэд  өөрсдийн талаар нарийн мэдээллээ өгөхийг хүсдэггүй. Ихэвчлэн зөвлөгөө авч байна. Тэнд амьдарч байгаа Монгол иргэддээ өөрсдийн талаарх мэдээллийг өгөхийг хүсдэггүй, нууцлахыг хүсдэг. Тиймээс Нууцийн тухай хуулийн дагуу эрүүл мэндтэй холбоотой асуудлаар зөвлөгөө өгч харилцаж байна” хэмээн тоймлон мэдээллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ