АНУ-д COVID-19-ын шинжилгээнд 4.1 сая хүн хамрагджээ

АНУ-ын ерөнхийлөгч  Дональд Трамп 4.19 америкчуудад COVID-19 коронавирусын шинжилгээг хийсэн гэж мэдэгдэв.

“Бид 4,1 удаагийн шинжилгээ хийсэн. Энэ нь бусад улс орныхоос хэд дахин их байгаа юм” гэж Трамп Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

АНУ нь COVID-19 өвчнөөр өвчлөгсдийн тоо, нас баралтын тоогоор дэлхийд эхний байрыг эзэлсээр байна.

Жонс Хопкинс их сургуулийн гаргасан тооцооллоор тус улс одоогоор коронавирусын халдварын 755 533 тохиолдлыг баталж, 40 461 хүн нас барж, 67 172 хүн эдгэрчээ гэж Worldometers вэб сайтад мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ