• Д.Нямхүү:Туркийн хоёр иргэн эдгэрсэн,эмч нар урамтай байна

    2020-04-19

    Өнөөдөр ЭМЯ-наас хийсэн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн онцлон дамжуулсан  нэгэн сайхан мэдээ нь Туркийн хоёр иргэн эдгэрчээ. Нэгэнт эдгэрсэн учраас тэднийг ХӨСҮТ-ээс гаргаж өөр газар тусгаарлах гэсэн ч тэд тэндээ хэсэг хяналтад байх хүсэлт тавьсан байна. Тэднээс 5 төрлийн сорьцоор хоёр өдөр дараалан шинжилгээ хийхэд бүрэн эдгэрсэн гэсэн хариу гарчээ.

    Францын иргэний хувьд таван төрлийн сорьцоор шинжилгээ авахад нэгээс нь вирус илрээд байгаа учраас хараахан эдгэсэн гэж хэлэх боломжгүй, удахгүй бүрэн эдгэрнэ гэдэгт итгэлтэй байна гэв. Хүн хүний биеийн онцлог өөр өөр байгаа учраас  эмчилгээг хурдан, удаан авах янз бүр байгаа аж.

    Эмчилгээг ДЭМБ-аас зөвлөсний дагуу хийж байгаа, хажуугаар нь монгол эмч нарын стратеги тактик гэж байна. Коронавимрусээр өвдсөн өвчтөнүүд эдгэрч байгаад эмч нар маань маш их урамтай байна гэлээ.

    Шууд үзэх:

    Gereg.Mn

    ЭМЯ-наас мэдээлэл хийж байна

    Posted by Gereg.Mn on Saturday, April 18, 2020

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ