Сансар,огторгуйгаар аялж,шинжлэх ухааны туршилт хийх боломжтой дараахь сайтуудаар зочлоорой

2020-04-18

Бид өмнөх удаад гэрээсээ буюу виртуалаар аялах боломжтой 17 музейг танилцуулсан билээ. Тэгвэл энэ удаад бага ч гэсэн тархиа цэнэглэх,сонирхол татам дараахь шинжлэх ухаан,танин мэдэхүйн сайтуудаар зочлоод үзэхийг санал болгож байна. Насанд хүрэгсэд нэг долоо хоногт хамгийн багадаа 24 цагийг интернет орчинд өнгөрүүлдэг. Харин таван хүн тутмын нэг нь 40 хүртэлх цагийг цахим орчинд өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий.

1.Шинжлэх ухааны энгийн туршилтуудыг цахимаар хийх боломжийг олгосон Littlealchemy2

Байгалийн үзэгдлүүд хэрхэн бий болдгийг  хамгийн энгийнээр Littlealchemy2-аас мэдэж аваарай. Насанд хүрэгчдээс гадна бага насны хүүхдүүд ч тоглох боломжтой. Тоглоом гэхээсээ илүүтэйгээр шинжлэх ухааны бяцхан туршилт гэж нэрлэвэл зохино. Жишээ нь,шороон дээр галыг нэмбэл юу болох бол?

ЭНД ДАРЖ ЗОЧЛООРОЙ

2.Сансар огторгуйгаар гэрээсээ аялах боломжтой “100,000 Stars”

Манай нарны системээс авахуулаад бүхий л сансар огторгуйг гэртээ суугаад тольдоно гээд боддоо? Гайхалтай байгаа биз. Нарнаас авахуулаад галактикийн од бүрийг хамгийн ойроос харах боломжтой.

ЭНД ДАРЖ ЗОЧЛООРОЙ

3.Аварга загаснуудын байршлыг харах боломжтой Ocearch.org

Далайд гарцгүй улсад амьдардаг ч гэрээсээ дэлхийн хаана,хаана аварга загаснууд ангуучилж явааг энэ платформ дээрээс харах боломжтой. Өдөр тутмын мэдээлэл нь автоматаар хадлагддаг учраас 14 хоногийн өмнөх рүү ч ухраан харах боломжтой ажээ.

ЭНД ДАРЖ ЗОЧЛООРОЙ

4.Байгалийн тайвшруулах чимээг хаа байгаа газраасаа сонсох боломжтой Asoftmurmur.com

Ажил,гэртээ гээд хаа байгаа газраасаа шиврээ бороо,шувууны жиргээ,шугуйн исгэрэх чимээг  сонсох боломжийг энэ сайт танд олгоно.

ЭНД ДАРЖ ЗОЧЛООРОЙ

5.1,500,000 номыг үнэгүй унших боломжтой Onread.com

Кино нь гарсны дараа бестселлэр болсон шинэхэн номнуудаас авахуулаад Английн алдарт зохиолч, яруу найрагч Уильям Шекспирийн “Ромео, Жульетта” зэрэг нийт 1,500,000 номыг үнэгүй уншаарай.

ЭНД ДАРЖ ЗОЧЛООРОЙ

6.Хөгжимд дуртай хүн бүр сонирхоод үзээрэй

Гэрээсээ дуу зохиож үзээрэй. Магадгүй нууцлаг авъяас тань илрэх ч юм билүү?

ЭНД ДАРЖ ЗОЧЛООРОЙ

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ