• Д.Нямхүү:Франц иргэний нэг сорьцонд л коронавирус илрээд,бусад дөрөвт нь илрэхгүй байгаа

    2020-04-18

    Өчигдрийн байдлаар нийт 83 шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Сэлэнгэд тусгаарлагдсан 1,ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2,ажиглах байранд байгаа 62 иргэний шинжилгээнүүд үүнд багтжээ.

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Замын-Үүдээс тандалтын зорилгоор 5 хүний шинжилгээ авахад тэрэнд мөн адил коронавирус илрээгүй. Замын-Үүдээр орж ирсэн 58 хүний шинжилгээ хийгдэж байна. Биеийн байдал сайн,эмчилгээ оновчтой байна.

    Францын иргэний нэг сорьцонд нэмэх гараад байгаа. Хамар залгиур,цэр,шээс,баас,цусанд гээд таван сорьцонд үздэг. Нэгэнд л коронавирус илрээд,бусад дөрөвт нь илрэхгүй байгаа” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ