• Я.Буянжаргал:Эмч,сувилагч нар халдвар авах тохиолдолд хэний оронд хэн ажиллахыг хүртэл тооцсон байгаа

    2020-04-18

    Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал бэлэн байдлыг хэрхэн хангаж байгаа талаарх мэдээллийг өглөө.

    “Одоогийн байдлаар тусгаарлалт 5 хүртэлх насны 37,жирэмсэн 28,даралт ихсэх өвчтэй 63,чихрийн жишинтэй 19,хорд хавдрын улмаас эмчлэгдэж байгаа 17 хүн байна. Үүнээс хоёр хүн эрчимт эмчилгээний тасагт тусгаарлагдан эмчлэгдэж байна.

    Гэрийн хяналтанд 1897 хүн байгаагаас 721 хүн хугацаа нь дуусч гарсан.

    Халуурах,ханиах,бие сульдах,цэртэй ханиах,толгой,булчин өвдөх,амтлах үнэрлэх чадвар муудах шинж тэмдэг илэрдэг.

    Гадаадаас ирж байгаа иргэдийн маань хувьд өөртөө илэрч буй толгой өвдөх,хамар битүүрэх зэрэг шинж тэмдгийг харшил,цаг агаарын өөрчлөлтөөс болж байна гэж эндүүрэх явдал их байна.

    Амьсгалын аппарат яг одоогийн байдлаар 425 байгаагаас нэмж 415-ыг авахаар захиалсан. Уушиг орлуулагч ECMO-оос мөн авахаар захиалаад байна.

    Бидний хувьд хамгийн муугаар нь бодож  орны хүртээмж,амьсгалын аппарат,эм,эмнэлгийн тоног төхөөрөмжийн бэлтгэлээ хангаж байна. Үүргээ гүйцэтгэж яваад эмч,сувилагч халдвар авбал оронд нь хэн ажиллахыг хүртэл тооцсон байгаа” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Ene emegtei yag  uuregt ajlaa l anhaatch hiideg .Hezee ch handiv geed zurgaa avahuylahiig urital bolgohgui garaad l yavchihna. Eruul mendiin baiguullagiiin zugees hiij baigaa bukh ajliig ene hun hiideg yum bn lee.

    • Undurjuulsen belen baidliin ued uls oron bolon eruul mendiin baiguullagiin anhaarah asuudliig tusgasan heregtei medeelel ugluu. Yagaad yarihgui bolchihson baisan be. Uur olon chuhal ajluud baidag baihdaa ajlaa meddeg chadvarlag turiin tushee hund.

    • Хүнд хэцүү үe тулгарахад, хариуцлагатай ажил төсөл хэрэгжүүлэхэд Буянжаргал даргаар үргэлж удирдуулдаг.Гадаадад урилгаар зөвлөх хийж байсан хүн шүү дээ. Хэлний мэдлэг сайтай, гадаад харилцаа олонтой, хамгийн гол нь цэгц шударга, хурдтай хүн дээ

      • ийм мэргэжлийн хүмүүсээр тэгээд удирдуулах хэрэгтэй. улс төрч хүмүүс аль ч салбарт сайд болохоо болимоор байна. Хүнд бас ичих булчирхай баймаар

    Холбоотой мэдээ