Ирланд,ОХУ, Швед,Швейцар,БНСУ-д нийт 13 Монгол хүн коронавирусын халдвар авч,гэртээ тусгаарлагджээ

2020-04-18

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын мэдээлэл хийж байна.

Д.Нарангэрэл “ОХУ-д нэг өдрийн дотор 4,070 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 42 мянга болсон байна. Нийт халдварын 45 хувь нь Москва хотод байна.

1.7 сая хүнд коронавирусын шинжилгээ хийсэн боловч үр дүн нь эргэлзээ төрүүлж байна.

Анх өвчлөл эхлэхэд 20-30 хувь нь шинж тэмдэггүй байсан бол одоо 50 хувьд нь шинж тэмдэггүй явж байна.

Халдвар тээгч их байгааг харуулж байгаа тул нийт ард иргэд гараа угаах,маскаа угаах шаардалгатайг эрүүл мэндийн байгууллагаас нь анхааруулж байна” хэмээн танилцуулав.

Үргэлжлүүлэн гадаадад амьдарч буй халдвар авсан иргэдийн мэдээллийг танилцуулав. Гадаад улс орнуудад нийт 13 монгол хүн халдвар авч,гэртээ тусгаарлагджээ.

  • Ирланд улсад 4
  • ОХУ-д 3
  • Шведэд 2
  • Швейцарт 2
  • БНСУ-д 2 монгол хүний лабораторийн шинжилгээ хариу халдвартай гарсан.

Тэд бүгд гэртээ тусгаарлагдаж байгаа бөгөөд яамны дээрх утсанд холбогдож ямар хоол хүнс хэрэглэх, гэрээ хэрхэн ариутгах, гэрийн эмчлэх тухай зөвлөгөө гэх мэт мэдээлэл авч байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Бүхэл бүтэн улс үндэстэн байж ард иргэдээ бодохгүй өвчтэй хүмүүс авч ирээд байгаагаа болимоор юм. Ядаж эмчилж зүгээр болгосныхоо дараа цөөн цөөнөөр оруулж ирмээр юм хяналтад байгаа хүмүүс нь тэгээд архи ууж зодолдоод дэглэмээ барихгүй байна гээд алдвал авч ирсэн мэдэлтэүүд нь хэргээ үүрэх байлгүй 

  • Швёд улсын мэдээллийг ЭМЯ мэдээлэхгүй юмаа.Сонсоод байхад халдвар их байгаа сурагтай.Цаашид энэ улсын мэдээллийг авмаар байна.

Холбоотой мэдээ