• Хөлстэй,чийгтэй орчин нь вирус тархах хамгийн таатай нөхцлийг бүрдүүлдэг

    2020-04-17

    Хэрвээ нэг л халдвартай хүн тухайн фитнесст орвол тэр даяара аюулын голомт болохыг эрдэмтэд анхааруулжээ.

    Коронавирус нь хүний хөлсөөр дамжин халдварладаггүй боловч хөлстэй,чийгтэй орчин нь вирусыг эрчимтэй тархах таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна.

    Үүнээс гадна фитнессийн гантель нь зэвэрдэггүй ган,төмөр гадаргуутай бол эрсдэл улам өндөртэй болохыг эрдэмтэд анхааруулж байна.

    Олон улсын эрдэмтдийн хийсэн судалгаагаар коронавирус нь төмөр,хуванцар гадаргуу дээр хамгийн удаан тогтдог.

    Цаашлаад иог,сунгалтыг дасгал хийх үед тэр газрынхаа гудсыг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Учир нь таны өмнө түүнд халдвартай хүн хүрсэн байвал халдвар авах эрсдэл мөн адил өндөр байна.

    Гэхдээ энэ бүхэн нь фитнесст явж,дасгал хөдөлгөөни битгий хий гэсэн үг биш гэжээ. Учир нь дасгал,хөдөлгөөн нь дархлааг хамгийн сайн дэмждэг зүйл.

    Хэрвээ фитнесст клубт дасгал хөдөлгөөн хийх бол зай барих дүрмийг чанд сахих,гантелийг хэрэглэхийн өмнө болон дараа спиртээр ариутгах,бээлий өмсөх,өөрийн гэсэн дасгалын гудсыг авчрах,цаашлаад шаардлагатай гэвэл маск зүүхийг зөвлөж байна.

    Эх сурвалж:Nypost

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ