• АНУ-ын нэгэн иргэний дансанд коронавирусын тэтгэмж гэж 8.2 сая ам.доллар оржээ

    2020-04-17

    Коронавирусын хөл хорионы дэглэмийн улмаас олон бизнес хаалгаа барьж,ажилчид нь ажилгүйчүүдийн эгнээнд орж байна. Улс орон бүр ажилгүйдлийн эгнээнд орсон болон эрсдэлт бүлгийн хүн амдаа мөнгөн тэтгэмжийг олгож эхлээд буй.

    Тэгвэл АНУ-ын Индиана мужийн иргэн,бага насны нэг хүүхэдтэй Чарлез Калвин гэх эрэгтэй өөрийнх нь тооцоолж байсан 1,700 ам.долларын тэтгэмжээс хавь илүүг авчээ. Дансаа шалгатал 8.2 сая ам.доллар орсон байжээ. Эхэндээ бусдад хэлэхгүй байя гэж бодсон  боловч эцсийн мөчид банкиндаа хандах шийдвэр гаргаснаар илүү орсон мөнгө нь буцаан татагджээ.

    АНУ-ын хувьд дараахь шаардлагад нийцсэн иргэдэд төрөөс нь тэтгэмж олгож байна.

    • Өмнөх хоёр жилд тайлагнасан татвараас 75,000 ам.доллар эсвэл түүнээс бага орлоготой иргэд 1,200 ам.долларын тэтгэмж авна
    • Гэр бүлийн хоёр гишүүний ажлын орлого 150,000 ам.доллараас бага бол 2,400 ам.долларын тэтгэмж авна
    • Насанд хүрээгүй хүүхэдтэй хүн болгон хүүхэд бүрийн тоогоор 500 ам.долларын тэтгэмж авна

    Эхнээс нь  ач холбогдлоор нь ангилан тэтгэмжийн бэлэн мөнгөний чекийг нь олгож эхлээд байгаа юм.

    Эх сурвалж:Tiphero

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Ямар сайхан юм бэ гэтэл манайд миний гэрт хямрал үүсэж хүүхдүүд минь нэг л гундуу настай ээж минь сүүтэй цай ууж чадахгүй өдөр хоног өнгөрөөж байна энэ бол төрийн албан хаагчийн гэрт шүү. Манайд ийм байхад ажилгүй хүмүүсийн гэрт юу өрнөж байгаа бол бодохоос сэтгэл өвдөж байна. Хүн хүнийгээ барьж идэх сэтгэлгээ энэ өвчний үeд бүр илүү газар авч байна. Айлд болгондоо ядаж хүнс тараагаасай.

    • Монголд АНУ шиг мөнгө байхгүй хойно яахавд ээ.Өлсч байгаа хүмүүс байвал малчин айлд очиж ямаа самнаад мөл төллүүлээд цатгалан зунтай золгож болно шүү дээ.

    • Манайх ч гэсэн бүх иргэнд 1 саяыг өгөх хэрэгтэй. Хэдийгээр ажилтай ч нэмэлт орлогогүй зээлээ төлөх чадваргүй болоод хэцүү байна.

    • Би  гэхэд  л  хөгжлийн  бэрхшээл   өндөр  настан  байна  Манай  улс  ядаж  бид  нар  шиг  иргэдээ  тусламж  өгдөг  ч  болоосой  Эм  тариагаа  авахсан   даа  Байдал  хүнд  байнаа 

    • Гоё юмаа төрийн бодлого нь зөв улс орон манайх бол худлаа хуурахаас өөр юм алгаа.Томчууд өөрсдөө идээд л ард түмэн нь улам ядуураад

    • Хөгжилтэй орон гэж сайхан юм да. Манайх шиг орон төрийн албан хаагч л хамрагдаад л бдаг хувийн ажилгүй хүмүүс юунд ч хамрагдах боломжгүй болсон болоогүй наймаа хийгд өдөр хоног бор хоолоо залгуулаад л банканд өрөнд ороод байр саваа алдаад л яаж амьдраад бгаагаа ч мэдэхээ байлаа. Болдог бол тэр сайхан оронд очоод хувь хүн гэдэгээ мэдрээд амьдрах юмсаан. 

    Холбоотой мэдээ