• О.Магнай, С.Амарсанаа нар сонгуульд нэр дэвших эрхээ алдах уу

    Ардчилсан намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр санаархан буй нөхөд сонгуулиа бодон байж ядаж байна. Тэд намынхаа 30 насны төрсөн өдрөөр Ардчилал таймс сонин, ариутгалын бодис, бээлий тараасан. Мөн 4-р сарын  14-ний орой Гранд плаза төвийн зүүн талын обьектын 9 давхарт байрлах солонгос ресторанд СХД-ийн 8-р хорооны АН-ын гишүүд 50-60 хүн цуглуулан хүлээн авалт зохион байгуулсан нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан.


    Дээрх арга хэмжээнүүдийг СХД-т сонгуулиар нэр дэвшихээр шийдээд буй О.Магнай, Ж.Амарсанаа, Цэцэгмаа нар зохион байгуулсан гэх мэдээлэл тараад буй. Одоо уг арга хэмжээнүүдийг Цагдаагийн Ерөнхий газарт шалгаж буй бөгөөд 5 хоногийн дотор хэргийг шалгаж дуусна хэмээн хэвлэл мэдээллийн ажилтан нь мэдээлсэн.
    Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэлийн ажилтан “Уг асуудлыг улс төржүүлмээргүй байна. Шалгагдаж байна. Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийг зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх заалттай байгаа. Буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Ажиллагаа явагдаж байна” хэмээн мэдээлсэн байгаа.
    Дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлын үед Монгол Улс Улсын онцгой комисс гарган Шадар сайдаар ахлуулан ажиллаж байгаа. УОК-оос гаргасан “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-ын 13 дугаарт “Олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, ёслол хүндэтгэл, урлаг, спортын арга хэмжээг зогсоох” хэмээн маш тодорхой заалт оруулсан бөгөөд уг заалтыг зөрчин олныг цуглуулан хүлээн авалт хийсэн О.Магнай, Ж.Амарсанаа, Цэцэгмаа тэргүүтэй нөхөд хуулийн хариуцлага хүлээхээр байгаа юм.
    Мөн нэмж сануулахад Сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйл. Хууль бус сурталчилгааг хориглох хэсгийн 48.1.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
    48.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг О.Магнай, Ж.Амарсанаа, Цэцэгмаа нар зөрчин нэр дэвших эрхээ хасуулахаар нөхцөлд байдалд ороод байгаа бололтой. 

    Шуурхай.мн

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • хайран мөнгө  ингэж их мөнгө зараад хэрэггүйдээ Магнай чи минь больчих  чиний нэр хүнд улам л унахын нэмэр чи яагаад ч гишүүн болж чадахгүй  чи байтугай би нэрээ татаж байхад  юү хэв чи үнэхээр мангартаж дуусч байгаа юм байна

    Холбоотой мэдээ