• Хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн иргэн,ААН-д захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн төслийг өргөн барилаа

    2020-04-17

    Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр,Х.Нямбаатар нар санаачилжээ.

    Хуулийн төсөл нь нийт дөрвөн бүлэг, 19 зүйлтэй.

     Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулав:

    “Хуулийн төсөл нь Засгийн газрын эрх,үүрэг,төсөв мөнгө,хүн ард,ААН-үүдийн хүлээх үүрэг,хариуцлага зэрэг өргөн хүрээг хамарсан. Иргэн,ААН-ийн эрхэд тодорхой хязгаарлалт тавих зохицуулалтууд тусгагдсан.

    Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,хорио цээрийн дэглэмийг зөрчсөн иргэн,ААН-д захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин бий болсон” гэв.

    Хуулийн төсөлд хэд хэдэн чухал зохицуулалтыг тусгажээ:

    • Нийтээр цуглах,иргэний эрх үүрэгтэй хязгаарлалтыг хийсэн. Сонгуулийн хууль тогтоомжоос бусад нийтээр цуглахыг үүрэгжүүлсэн бүх харилцааг энэ хуулиар хориглож байгаа. Сонгууль өөрийн хууль тогтоомжид заасны дагуу нийтээр цуглаж санал өгөх нь хэвээр байх
    • Онцгой,төрийн,эмнэлгийн ажилнуудад нийгмийн баталгааг хангах, тэр удндаа нэн хөнгөлөлттэйгээр нэн тэргүүнд орон сууцанд оруулах
    • Иргэн,ААН-үүдээс цуглаж буй хандивын харилцааг хэрхэн зохицуулах
    • Шүүх,прокурорын байгууллагад 24 цагаар ажиллахыг үүрэг болгох
    • Төсвийн ерөнхийлөн захирагч зардлын зүйлийг өөр хооронд нь шилжүүлэх замаар,төсвийн зохицуулалт хийх эрхтэй болох

    Мөн тахлын үед арьс,өнгөөр ялгаварлан гадуурхах,халдвар авсан хүнийг зодох,гэмтээхээс урьдчилан сэргийлэх,хүний эрхийг хамгаалах заалтууд багтжээ. Дэгийн тухай хуульд зааснаар ирэх долоо хоногт хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ