• С.Чинзориг:Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож чөлөөлнө

    2020-04-17

    Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл өглөө.

    УИХ-аас цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой тогтоол гаргаж, нийгмийн даатгалын шимтгэлээс  иргэн, аж ахуйн нэгжийг чөлөөлөх болон санхүү нь хүндэрсэн аж ахуйн нэгжийн ажилтнуудад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой журмыг Засгийн газар  өнөөдөр хуралдаж,баталлаа.

    Үйл ажиллагаа нь доголдож борлуулалтын орлого нь буурсан ч  ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалаас чөлөөлөхөөр болсон.  Түүнчлэн УОК, Аймаг, нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, орлого нь  50 хувиар буурсан ААН-ийн ажилтнуудад 200 мянган төгрөгийн дэмжлэгийг  3 сарын хугацаанд олгохоор шийдвэрлэсэн.

    Үүнд дараах гурван төрлийн ААН байгууллага хамаарна.

    • Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагаас бусад ААН,
    • Төрийн бус байгууллага
    • Өмчийн хэлбэр үл хамааран бүх их, дээд сургууль

    Хувиараа хөдөлмөр эрхэлж буй сайн дурын даатгалд хамрагдаж байгаа иргэд

    Ажилтны болоод ажил олгогчдын НДШ-ийг  чөлөөлөхдөө  энэ оны эхний гурван сард төлж байсан хэмжээнээс илүүгүй хэмжээгээр  бичилт хийнэ.

    Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийн хөнгөлөлтийг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгөөр тооцож, 6 сараар хариуцан төлнө. Үүнээс дээш төлөх бол иргэн өөрөө хариуцаж, зөрүүг төлнө.

    Журам батлагдсан тул Татварын ерөнхий газрын мэдээлэлд үндэслэн хөнгөлөлт чөлөөлөлтийг  ирэх долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ.

    Шууд үзнэ үү. 

    Gereg.mn

    Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна

    Posted by Gereg.Mn on Thursday, April 16, 2020

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ