• Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн эмч нар 4 сая 500 мянган төгрөгийн цалин авч байна

    Коронавирусын халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх чиглэлээр ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн эмч, ажилтнуудад илүү цагийн цалин хэрхэн олгож байгаа талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

    Д.Нямхүү Манай эмч ажилчид, журмын дагуу нэмэлт цалин авч байгаа. Жишээлбэл өмнө нь 1.5-1.6 саяын цалин авч байсан эмч хүн халдварын энэ үед дайчлагдаж ажиллаад  4 сая гаруй төгрөгийн цалин авч байна.

    Тодруулбал 4.5 сая төгрөгийн цалин авч байгаа. Сувилагч гэхэд үндсэн цалин нь хоёр дахин нэмэгдэж авч байна. Цалин, илүү цагийн мөнгөө эмч, мэргэжилтнүүд цаг тухайдаа авч байна.

    Голомт банкнаас өгсөн 100 сая төгрөгийг эмч нарт бүгдэд нь хувааж өгсөн. ХӨСҮТ-ийн 800 ажилтан бүгд энэ халдвартай тэмцэж байгаа. Сая Франц өвчтөний ажилладаг компаниас 100 сая төгрөг хандивласан.

    Бүгдэд нь ижил, тэнцүү хувааж өгсөн. Мөн УОК-оос нэмэгдэл урамшуулал өгсөн. Энэ бүх хандивыг ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтэнд тэнцүү хувааж өгсөн. Манай эмнэлэгт цалин мөнгөтэй холбоотой ямар ч хэл ам гараагүй” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ