• Д.Лүндээжанцан:Монгол төрд чөмгөө дундартал зүтгэсэн хүн бол Ж.Бямбадорж

    2020-04-17

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж,  хуралдаанд оролцсон гишүүдийн 61,4 хувь буюу 35 гишүүн дэмжсэнээр тэрээр чөлөөлөгдлөө.

    ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө энэ сарын 14-ний өдөр УИХ-ын даргад өгсөн.

    Дээрх асуудалтай холбоотойгоор гишүүдийн хэлсэн үгийг тоймлон хүргэе.

    УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Хүний эрхийн үндэсний комисс бол маш чухал. Хүний эрхийн төлөө, хүчирхийллээс хамгаалахын төлөө ажиллах ёстой боловч бичиг цаас өгсний дараа л шийддэг. Одоо харин оронд нь томилох хүнийг зөв тавих нь зүйтэй. Олон мянган эмэгтэй хуульчид байна. Хүний эрхийн төлөө дугарч чаддаг хүчирхэг эмэгтэй хүнийг томилоосой гэж бодож байна.

    УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Ж.Бямбадорж дарга эрүүл мэндийн шалтгаанаар өргөдлөө өгсөн юм байна гэж ойлголоо. Сүүлийн үед шуугиад байгаа шиг дарамт шахалтаас болоод чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй юм байна гэж өргөдлөөс харагдаж байна. ХЭҮК орон тооны бус, төсөвгүй ажиллуулсан. Яваандаа орон тооны болсон. Өнгөрсөн хугацаанд муугүй ажилласан гэж бодож байна. Олон асуудал болж байхад ХЭҮК яав ийв гэдэг. Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын чуулганаар тайланг нь сонсдог ч үе үеийн парламент тоохгүй орхидог байсан.

    Харин ХЭҮК үүний хойноос нэлээн шаргуу хөөцөлдөж өнөөдрийн хэмжээнд хүрсэн. Монгол төрд чөмгөө дундартал зүтгэсэн хүн бол Ж.Бямбадорж. Төр зүтгэсэн хүндээ халтай байдаг.

    Хэн ямар өв үлдээв гэдэг асуудал бий. НҮБ-ын Хүний эрхийн хуралд оролцож байхад хүний эрхийн чиглэлээр манай улсын хийж ирсэн асуудал, хэрэгжилт яахаа алдаагүй, Монголын нүүр царайг тахалж байна. Эцсийн эцэст хүний эрхээр ардчиллыг хэмждэг. УИХ-аас эхлээд олон байгууллага хүний эрхийг хамгаалж байдаг. Ганц ХЭҮК энэ ажлыг хийдэг юм биш. Энэ хүн бол эрдэмтэн, багш хүн. Цаашдынх нь ажилд амжилт хүсье.

    УИХ-ын гишүүн С.Жавхлан: Энэ хүн бие нь өвдөөд ажлаасаа гарч байгаа гэж хэлж байна. Монгол түмнээ наанаа гоё дүр эсгэчихээд цаанаа муулаад л. Ер нь Монголыг муулсан хүн хол явдаггүй шүү дээ. Монголоо муулахаар бие нь өвдөлгүй яах вэ дээ. Уучлалт гуйчихсан бол бие нь илааршина шүү дээ. Боловсролтой царайтай дүр эсгэсэн ийм хүмүүсийг албан тушаалд нам дагаж тавихаар Монгол Улсын хөгжил асар их хохирч байна. Сэтгэлтэй, зөв хүн тавь. Хүний төлөө гүйдэг хүн тавь. Үүний цаана бас нэг хүн бий. Би хэнийг ч шоронд хийнэ гээд нэг эмэгтэй яриад байсан шүү дээ. Наанаа гоё, цаанаа атгаг хорон санаатай хүн байна.

    О.Баасанхүү: Хүн алж, хүүхэд хүчиндсэн хүмүүсийн эрхийг яриад баймааргүй байна. Төрийн ч  юм шиг төрийн  бус ч  юм шиг дүр эсгэсэн байгууллагуудыг бий болгож болохгүй. ХЭҮК яг ийм шүү. Настай хүн төрийн ажил хийж болохггүй биш болно. Хамгийн  гол нь өөрсдөө сайн дураараа зайгаа тавьж өгөөд больчих хэрэгтэй.

    30,40 жил хууль, улс төрд явсан хүмүүс үр жимсээ гаргаагүй байж одоо юу хийж бүтээх гээд байгаа юм. Яриа л байдаг шийдэж байгаа асуудал байдаггүй. Хүний эрхийн төлөө ажилладаг  намын төлөө бус томилсон хэн нэгний төлөө биш  чин шударгаар хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг хүнийг томилох хэрэгтэй.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Энэ хүний дэргэд ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд үнэхээр төрийн хүн юм шүү. Ажилаа ч мэддэг, хүнийг хүн ёсоор үздэг, жинхэнэ монгьл төрийн хар хүн юм шүү. Сонгуульд нэр дэвшвэл би шууд дэмжинэ.

    • Хөөрхий чөмөг нь дундарчихсан дээр нь зөнөг залгачихсан юм чинь элдвийн сонин зүйл ярилгүй яах вэ гөлөөг гэж. 

    • энэ лундаа тэнэг юм ярьж явах юм үндсэн хуулийн эрэг боолт зэвэрсэн ч гэх шиг чөмгөө дундартал зүтгэсэн ч гэх шиг …гөлөгнүүдтэй гөлөг шиг харьц гээд бичлэг нь байгаа хүнийг үнэн доль зохьж байх шив лундаа гуай хуульч хүн юм бол хуулийн хүрээндээ ярьж бай зөнөөд уран зохиолын адилгал маяг руу буруу халитараад байна

    • Чөмгөө дундартал зүтгэсэнийг нь мэдэхгүй юм. За тэгсэн гэж бодоход үхрийн сүүлэн дээр хутга гэгч л болж дээ хөөрхий

    • Юу ч мэдэхгүй байж цор цор хийдэг эргүү гөлөгнүүд их олон болжээ.Гөлгийг гөлөг гэхгүй өөр юу гэх юм

    • Гөлөгнүүдийг гөлөг гэхгүй өөр юу гэх юм Энэ юу ч мэдэхгүй байж цор цор гээд байгаа нөхөд бол бүр ч эргүү гөлөгнүүд

    • тэтгэвэртээ монголчуудыг гөлөөг гөлөөг гэж дорможлоод гарлаа энийг хоолтой байлгасан сонгогч нар хохь чинь   

    • Дэмжих ёстойгоо бол ард түмэн дэмжинэ. Бас яагаад өөрийн хүсэлтээр огцрох болсныг шарлтгаануудыг ард түмэн мэднэ. Орлох хүнийг ч ард түмэн танина

    • Төрд чөмгөө дундартал зүтгэсэн юм байж, ард олны төлөө хийсэн бүтээсэн, амьдралыг нь дээшлүүлсэн, хийж гийгүүлсэн юм юу байна. Өөрөө л сайхан амьдарсан байх. 

    • ХЭҮК-ийн ажиллах боломжийг хуулиараа бүрдүүлчихээд хариуцлага нэх. Баасанхүү, Жавхлан нарын нусан буунууд яршиг л байна

    • Дэмжих ёстойгоо бол ард түмэн дэмжинэ. Бас яагаад өөрийн хүсэлтээр огцрох болсон “шалтгаанууд”-ыг ард түмэн мэднэ. Орлох хүнийг ч ард түмэн танина

    • Гөлөг гэж цахим ертөнц бас л хүчтэй юм аа . 30-н жил авилга дээд цэгтээ тулсан  , өнгө мөнгөний нийгэм байгуулахад чөмгөө дундартал зүтгэсэн дээ . 

    • Хэрвээ үнэхээр чөмгөө дундартал зүтгэсэн бол  өнөөдөр цусны хорт хавдартай болсон байгаа. Угаасаа монголын төр зүтгэсэн хүндээ хатуу

    Холбоотой мэдээ