• Зөвхөн төрөөс санхүүжүүлж буй ипотекийн зээл авсан иргэд зээл хойшлуулах шийдвэрт хамрагдана

    2020-04-17

    Монголбанкнаас гаргасан ипотекийн болон хэрэглээний зээлийг хойшлуулах шийдвэрийн талаар асуултын тэмдэг хэвээр буй зарим асуултууд болон түүний хариулт.

    Нэгдүгээрт, яагаад Төв банк болон арилжааны банкууд зээлийг хойшлуулах асуудал дээр өөр зүйлс хэлж байна вэ?

    Хариулт-1:Төв банкны шийдвэр арилжааны банкуудад албан ёсоор албажиж очоогүйгээс гадна шийдвэрийг дагалдан ямар ч журам, зөвлөмж батлагдан гараагүй 

    Хамгийн сүүлд буюу хэрэглээний зээлийг 12 хүртэлх сараар хойшлуулах шийдвэр арилжааны банкуудад одоогийн байдлаар албажиж ирээгүй гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Үүнээс гадна ипотекийн болон хэрэглээний зээлийг хойшлуулах Төв банкны шийдвэрийг арилжааны банкууд ямар эрх зүйн зохицуулалт, журмаар хэрэгжүүлэх нь одоо хүртэл тодорхой биш байгааг Өргөдлийн байнгын хорооны хурлын үеэр тус хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Оюунчимэг хэлсэн.

    Товчхондоо,бодлого гаргагч Төв банкны зүгээс шийдвэрийг хэрэгжүүлэх тодорхой удирдлага,журмаар  хангах ёстой ч одоо болтол тодорхойгүй байна.Тиймээс шийдвэрийг мөрдүүлэх тусгай журам, зөвлөмжийг боловсруулахад Монголбанк, Монголын банкны холбооныхонтой санал нэгдсэн гэж тэрбээр онцолж байлаа.

    Хариулт-2:Хэрэглээний зээлийг 12 хүртэлх сараар сунгаснаар ямар нэг төлбөр төлөхгүй байж болох мэт ойлголтыг Төв банкнаас хэвлэлийн бага хурлын үеэр  өгсөн.

    Харин Монголбанкнаас гаргасан албан ёсны мэдэгдэл болон Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваагийн хэлсэн зүйлийг нарийвчлан сонсвол огт төлбөр төлөхгүй гэсэн үг биш,12 сараар сунгаснаар нийт төлбөрийг тархаан байршуулж,улмаар сард төлөх мөнгөний хэмжээ буурахыг ойлгоно/ЭНД дарж уншина уу/

    Хариулт-3:Банкныхан олон нийтийг ташаа мэдээллээр хангаж байна

    Монголбанкны удирдлагуудын зүгээс зөвхөн орлого нь тасалдсан, зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон хэрэглээний зээлтэй иргэдийг хугацаагааг сунгана хэмээн мэдэгдэлдээ дурдсан.

    1. Эхний гурван сараар сунгасан шийдвэрт  “зээлийн эргэн төлөлтөө хийхэд хүндрэл учирч буй зээлдэгчид нь зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд ” гэж заажээ.
    2. Сүүлийн 12 сараар сунгах шийдвэрт “хүндрэлд орсон зээлдэгчийн” гэж тодотгон заасан байна.

    Товчхондоо энэ бол орлого нь тасалдаад байгаа хувийн ААН-үүдэд ажилладаг байсан иргэдэд хамааралтай. Харин тэтгэврийн зээлд хамаарагдахгүй. Учир нь тэтгэврийн зээлийн хувьд орлого нь буюу төрөөс өгөх тэтгэмж тасалдаагүй,хэвийн үргэлжилж байгаа.

    Дараа нь Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин энэ долоо хоногийн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр “Ипотек,тэтгэвэр,цалин,малчны зээл гээд бүх хэрэглээний зээл орно” гэснийг  Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар баталсан.Харин банкнуудын хувьд дээр дурдсан орлого нь тасалдаагүй гэх үндэслэлээр тэтгэврийн зээлийн хугацааг сунгахгүй байгаа юм.

    Хоёрдугаарт,ипотекийн зээлийг зургаан сарт хүртэл хойшлуулах шийдвэрт яг ямар зээлүүд багтсан бэ?

    Мөн адил анх зээл хойшлуулах тухай мэдээллийг хийхдээ  ипотекийн бүх зээлийг хойшлуулах мэт ойлголтыг олон нийтэд өгсөн. Гэхдээ зургаан сар хүртэлх хүү хуримтлуулахгүйгээр хойшлуулах шийдвэрт зөвхөн  төрөөс санхүүжүүлж буй орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэд хамрагдана/Монголбанкнаас гаргасан ипотекийн зээлтэй холбоотой мэдээллийг авахыг хүсвэл ЭНД дарна уу/ Өөрөөр хэлбэл,банкуудын өөрийн эх үүсвэрээс авсан 13-15 хувийн хүүтэй зээлүүд багтахгүй.

    Эх сурвалж:Монголбанк, Өргөдлийн байнгын хорооны хуралдаан/2020.04.15/

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ