Баян-Өлгий аймагтай хиллэдэг ОХУ-ын Алтай оронд коронавирусын халдвар бүртгэгдэж эхэллээ

2020-04-17

Эрүүл мэндийн яамнаа коронавирусын нөхцөл байдлын мэдээллийг хийж байна.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 213 улс оронд өвчлөл бүртгэгджээ. ОХУ-д мужид нь өвчлөл бүртгэгджээ. Баян-Өлгий аймагтай хиллэдэг Алтай Бүгд найрамдах улсад хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.

Халдварын голомт болсон Москва,Санкт-Петербургээс ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлах журмыг мөрдөж байна. Гидроксин эмийг албан ёсоор бүртгээгүй боловч эмчилгээндээ хэрэглэж эхэлсэн байна.

Москва хотын захиргаанаас эмч,эмнэлгийн ажилтнуудыг зочид буудалд үнэгүй байрлуулах, ажилдаа ирэх таксиг нь үнэгүй болгох зэргээр  хүндэтгэл үзүүлж байна. Сингапур улсад нэгдүгээр сарын сүүлчээс анхны тохиолдол бүртгэгдэж, хяналтандаа авч байсан боловч гадаадаас ирсэн иргэд гэрийн хөл хорионы дэглэм сахиагүйгээс халдвар эрчимтэй тархаж  байна” гэв.

Мөн Харвардын эрдэмтдийн судалгаагар зай барих дэглэмийг 2022 он хүртэл үргэжлүүлэхийг зөвлөжээ.

Шууд үзэх:

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ