
Хэдий сонгуулийн тухай хуульд сошиалыг хэрхэн ашиглах талаар заасан ч үүнийг тоолгүй сонгуулийн сурталчилгаа, кампанит ажлын үеэр өрсөлдөгчдийнхөө эсрэг бичлэг ашиглах явдал энэ жилийн сонгуулийн нэг өнгө болох нь тодорхой байна.
Зарим нь ч иймэрхүү бичлэг цуглуулж, цацахад бэлдээд сууж байгаа сураг бий. Одоохондоо хэн хаана нэр дэвших нь тодорхойгүй байгаа болохоор амьтны нүд, чихийг баясган хөөрүүлэх зүйлс одоодоо гарч эхлээгүй байна. Нэр дэвшүүлэлт эхлэх тэр цагт энэ нь эрээгээ алдаж магадгүй болсон тухай бол хаа сайгүй ярьж байна.
Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН, МАХН-аас нэр дэвшигчийн талаарх бичлэгүүд л сонгуулийн хувь заяаг шийдэж билээ.
Өмнөх 2013 оны сонгуулиар Ц.Элбэгдоржийг солонгосуудаас мөнгө авсан гэдгийг тоогоогоогүй бол 2017 онд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг 50 сая вон авсан бичлэг гээчийг ихээхэн сүр бараатай, олонд хүрэхээр гаргаж ирж билээ.
МАН-аас нэр дэвшигчийн тухайд бол хотын бүлгийнхэнтэйгээ байрлаж, золгож байгаа тэр дунд хятад этгээд хүртэл байж байгааг харуулсан дүрс бичлэгүүд тодорхой үүргээ гүйцэтгэн “Монгол ялна” талд хэрэг болж байв.
Үүн дээр 60 тэрбумаар төрийн албыг зарах тухай ярилцсан нь нэрмээс болсон. Тэгвэл энэ жил эдгээрээс ч давсан бичлэгүүд асар ихээр бэлтгэгдээд байгаа гэх.
Ж.Батзандангийн хятадуудтай ярьсан хэмээх бичлэг бол зүгээр л эхлэл төдий. Бүр ч нарийн асуудлууд хөвөрч өгөх нь тодорхой гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй