• Фэйсбүүк компаниас коронавирусын худал пост тараасан хүмүүст сануулга өгч ажиллана

    2020-04-17

    Фэйсбүүк компанийн зүгээс COVID-19-тэй холбоотой худал мэдээлэл тараасан болон түүнийг шэйр хийсэн,сэтгэгдэл бичсэн зэргээр холбогдсон хэрэглэгчиддээ сануулга,мэдээлэл өгч ажиллахаар болсноо мэдэгдлээ. Саяхан сошиал орчинд хүчтэй тархсан коронавирус нь радио долгион,утасны сүлжээгээр дамжин халдварладаг гэсэн ташаа мэдээлэлтэй холбоотойгоор ингэж шийдвэрлэжээ.

    Шинэ журманд вирус нь анх Хятад эсвэл Америкаас үүссэн гэх мэт мэдээлэл хамрагдахгүй байна.

    Түүнээс илүүтэйгээр цайруулагч бодис ууснаар коронавирусыг устгана,бие биетэйгээ зай барьж харьцах нь ямар ч ач холбогдолгүй зэрэг нийгмийн эрүүл мэндэд хор уршиг дагуулахуйц мэдээллүүд хамаарагдах аж.

    Цар тахал эхэлснээр хойш тус компанийн зүгээс мянга,мянган худал мэдээллийг устгаж, нийт 40 сая худал мэдээллийг нийтэлсэн этгээдүүдэд сануулга өгчээ.

    Шинэ журам мөрдөгдөж эхэлснээр,худал постод лайк дайрсан,шэйр хийсэн,сэтгэгдэл бичсэн хүмүүсийн фэйсбүүкт нь тухайн сэдвийн талаарх үнэн мэдээлэл рүү хөтөлсөн сануулга автоматаар гарч ирэх аж. Тодруулбал,ДЭМБ-аас хөтлөн явуулдаг мэдээллийн платформ руу чиглүүлэх юм байна.

    Эх сурвалж:Reuters

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ