• Гавьяат эмч Ц.Бадамсэд коронавирусын гаралтай уушгины үрэвслийг компьютер томографаар оношлох аргыг боловсруулжээ

    2020-04-17

    Коронавирус нь шүлсний бичил дусалд дугтуйлагдчихсан вирус хүний ам хамраар ороод,уушгинд орж хатгаа үүсгэдэг.

    Коронавирусын халдвар авсан эсэхийг эцсийн байдлаар гагцхүү PCR буюу лабораторийн төвшинд шинжилгээ хийж тогтооно.

    Харин үүнээс өмнөх шатнуудад буюу дүүрэг,улсын төв эмнэлгүүдэд уушгины үрэвслийг коронавирусын гаралтай гэдгийг нь ялган таних  боломжтой болохыг Хүний гавъяат эмч,Анагаах ухааны доктор, профессор Ц.Бадамсэд гуайн илтгэлээс харж болно.

    Коронавирусын гаралтай хатгалгааг танихдаа рентген зургийг урд болон хажуу талаас нь авна. Вирусын гаралтай бол:

    • Уушгины эдийн олон тооны хатуурал сүүн шил шинж тэмдгээр илэрч, дугариг хэлбэртэй, янз бүрийн байрлалтай байна
    • Нэвчдэс өөрчлөлттэй
    •  Уушгины эдийн хатууралт цулцангийн байна. Ихэнхдээ хоёр уушги гэмтэнэ зэргийг тодорхой зааж өгчээ. 

    Түүнээс гадна коронавирусын гаралтай уушигны үрэвслийг ялган оношлох нийт 5 шалгуур үзүүлэлтийг тодорхойлж өгсөн байна. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол ЭНД дарна уу.

    Эх сурвалж:Т.Шагдарсүрэнгийн Нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэн

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ