• Исландад хөл хорион дүнд ганцаардсан хүмүүс мод тэвэрч тайтгарч байна

    2020-04-17

    Коронавирусын улмаас дэлхий даяар хөл хорион дэглэм үргэлжилсээр байна. Исландад гэхэд 20-оос дээш хүн цуглархыг хориглож,сургууль,цэцэрлэгээ бүрмөсөн хаагаад байгаа юм. Өвчилсөн хүний тоо мянга даваад буй энэ үед хүмүүс ч бие биенээсээ аль болох зай барьж байна.

    Тэгвэл ганцаардаж буй иргэдээ хүнтэй уулзаж,хүн тэврэхийн оронд мод тэвэрч,тайтгарахыг уриалжээ.

    Зүүн Исландын Холормсстадурын үндэсний ойн хамгаалагч “Нүдэнд хамгийн туссан модоо тэврээд,түүнээс энерги авах хэрэгтэй. Модоо тэвэрч байхдаа нүдээ аних хэрэгтэй. Миний хувьд хацраа наагаад модны дотоод урсгалыг мэдрэхийг хичээдэг” гэжээ.

    Эх сурвалж:Bbc

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ